Хайх

Г.Ариунбаатарын тухай өгүүлэл New Yorker сэтгүүлд гарчээ

Г.Ариунбаатарын тухай өгүүлэл New Yorker сэтгүүлд гарчээ

Бахархалтай

Text: Ж.Чинбат


Зураг: Marina Levitskaya

Өнгөрсөн бямба гарагт Г.Ариунбаатар Нью-Йорк хотын Карнеги Холлд Америк дахь анхны тоглолтоо Чайковскийн Нэрэмжит тэмцээний бусад ялагчдын хамтаар хийсэн байна

Америкийн хамгийн алдартай урлагийн сэтгүүл болох New Yorker-ийн хуудаснаа Г.Ариунбаатарын тухай нийтлэл гарчээ. Өнгөрсөн жил Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон арвантав дах удаагийн Чайковскийн нэрэмжит тэмцээний Гран-При шагналын эзэн болсон түүний тухай юу өгүүлснийг танд товчлон хүргье.

Өндөр шөрмөслөг биетэй энэ залуу тайзнаас гадуур жийнс, хар цамц, хаваастай хантааз, гялалзсан хар түрийтэй гутал өмсдөг бол тайзан дээрээ тэр өтгөн хар үсэнд нь сайхан зохисон хар зангиатай гардаг. Тэр Чайковскийн тэмцээнд түрүүлсэн анхны Монгол хүн юм. 

Тэрбээр 17 настайдаа Монголын Соёл Урлагийн Их Сургуульд элсэж, дуулаачийн хичээлээр гараагаа эхэлсэн боловч төлбөрийн бололцоогүйгээс болж хоёр жилийн дараa сургуулиа орхижээ. Удалгүй Г.Ариунбаатар замын хөдөлгөөн зохицуулах цагдаа болж, Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн эрэгтэй найрал дууны хамтлагт орсон байна. Г.Ариунбаатар хамтлагтайгаа Буриадын нийслэл Улаан-Үүдэд тоглож байхад нь Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын бие бүрэлдэхүүн сонсоод хамтран ажиллахаар урьжээ. Сүүлийн нэг жил тэр Улаанбаатар, Улаан-Үүд дахь хоёр гэрийнхээ хооронд амьдарч, театрт ажиллаж байгаа.

Ариунбаатар өмнө нь Нью-Йорк хотод анх ирэхдээ Төв Дуурийн Театрын урд зогсоод, хоёр гараа хавсарч "Хэзээ нэгэн цагт энд ирж дуулаасай" хэмээн залбирч байснаа дурслаа.

Дэлхийн 186 орны арван нэгэн сая үзэгчтэй, нэг цаг 29 минут үргэлжилсэн Олон Улсын Чайковскийн нэрэмжит тэмцээнд түрүүлэхдээ Г.Ариунбаатар Рахманинофын "Нууцлаг үдшийн аниргүй" болон Чайковскийн "Гилийн хатан" -г дуулсан. Түүний хоолойг шүтэн биширсэн үзэгчид "Г.Ариунбаатар дуундаа гүн орж, бүх сэтгэл зүрхээ өгдөг нь мэдрэгддэг" гэж сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

Карнеги Холлд болсон тоглолтын дараах хүлээн авалт дээр түүнээс нэгэн радио хөтлөгч хамгийн анх үзсэн дуурийн талаар нь асуужээ. Тэгэхэд Г.Ариунбаатар хариулахгүй нууцласны эцэст "Tom Jerry" хүүхэлдэйн кинонд Жэрри хулганы дуулдаг "Фигаро"-г сонсож байснаа дэлгэв. Баргил хоолоотой тэрбээр дараагаар нь зочдод зориулж "Фигаро" арийг дуулж өгсөн юм. Ингэхэд долоодугаар ширээнд сууж байсан Америкийн нэгэн хөгжмийн зохиолч түүнийг үзэхийн тулд сандлаа эргүүлж, ширээндээ эргэж суухдаа нулимс мэлтэгнүүлсэн нүдээрээ Г.Ариунбаатрыг жинхэнэ баатар хэмээн зарлажээ. Үдэш өндөрлөхөд Гергиев үзэгчдэд хандан "Эдгээр залуу уран бүтээлчид дахин Нью-Йорк хотод бүр олон удаа ирж тоглоно. Энэ удаагийн тоглолт тэдний хувьд анхных нь байсан гэж үүрд дурсагдах болно" гэжээ.

Өгүүллийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

 

цааш үзэх