Хайх

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон \"Амьдралыг тэтгэгч-O2\" модерн балет

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет

Балетчид агаарын бохирдлын эсрэг тэмцлээ

Text: Г.Тэмүүлэн


Амьсгал нь давхцаж, цөхрөнгөө барсан хүмүүс хаа сайгүй гүйлдэнэ. Тэд ханиаж, хахаж цацан хаа нэгтээ зугтахыг хүсэвч, зугтах газар үгүй. Тэднийг ийм байдалд хүргэж буй цорын ганц зүйл нь агаарын бохирдол. Энэ бол "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балетын үзэгдлүүд. Гэхдээ энэ бол бас бидний бодит байдал. Өнгөрсөн ням гарагт Corporate Hotel and Convention Center-т тоглогдсон тус тоглолтоор авьяаслаг залуу бүжигчид Улаанбаатар хотын агаарын бохирдол ба үүний хор уршгийг бүжгийн урлагаар дамжуулан харуулж, нийгэмд дохио өгөхийг зорьсон бөгөөд уран бүтээлчид үгээр илэрхийлж, үсгээр бичиж боломгүй мэдрэмжүүдийг үйл хөдлөлөөрөө мэдрүүлж чадсан юм. 

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 1)

Бүжгэн жүжигт энгийн нэгэн бяцхан охины нүдээр Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралыг харуулдаг. Гэр хорооллын ахуй, хорт утаанд утагдан байж өдөр бүр сургуульдаа явж буй хүүхдүүдийн цуваа, эмнэлгийн орон дээрх өвчтөнүүд ба тэднийг аврахаар хамаг хүчээ дайчлан тэмцэж буй эмч нар, мөн мэдээж хэрэг хэвлий дэх үрээ агаарын бохирдлоос хамгаалах гэж хичээж буй ээж гээд бяцхан охины нүдэнд Улаанбаатар хотын өнөөгийн төрх харагдана. Энэ бүх цэвэр агаарын төлөөх тэмцлийн хажуугаар тулгамдсан асуудлыг үл хайхран, урдах ажилдаа төвлөрч, ухаалаг утсаа ширтэх хүмүүсийг тусад нь онцлон үзүүлсэн нь залуус агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэн идэвхтэй тэмцэх цаг ирснийг бидэнд дахин сануулав. Ерөнхийдөө бүжгэн жүжгийн үзэгдэл бүрт агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ямар нэгэн хачир, чимэггүйгээр маш тод томруунаар харуулсан нь хүн бүрт нэгийг бодогдуулж, хамтдаа хүчээ нэгтгэн тэмцэх урам зоригийг төрүүлсэн биз ээ.

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 2)

Хатуу дэг жаягтай балетын урлагийг бодвол модерн бүжгийн урсгал нь хувь хүний онцлог дээр тулгуурласан илүү уран бүтээлийн эрх чөлөөтэй философитой тул тухайн сэдэв өргөн цар хүрээнд, экспрессионист арга барилаар илэрхийлэгддэг. Тэр ч утгаараа бүжгэн жүжгийн хүчирхэг хөгжмийн зохиол, хурц сэдэв, бүжигчдийн хосгүй хөдөлгөөн хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөндөж чадсан юм. Товчхондоо "Амьдралыг тэтгэгч-O2" контемпорари балет нь хүн бүрийн анхаарлын төвд байгаа чухал сэдвийг шинэлэг, хүчирхэг арга барилаар зүрх сэтгэлд хүргэж чадсан, заавал үзэх ёстой бүтээл боллоо.

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 3)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 4)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 5)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 6)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 7)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 8) 

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 9)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 10)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 11)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 12)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 13)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 14)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 15)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 16)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 17)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 18)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 19)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 20)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 21)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 22)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 23)

Хүчирхэг хөгжим, хурц сэдэв, хосгүй бүжигчдийн төгс нэгдэл болсон "Амьдралыг тэтгэгч-O2" модерн балет (фото 24)

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх