Хайх

Метрополитен музей 375,000 гаруй бүтээлээ онлайнаар дэлгэж байна

Метрополитен музей 375,000 гаруй бүтээлээ онлайнаар дэлгэж байна

Олон нийт хүссэнээрээ ашиглаж болно

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музей 375,000 гаруй уран зургийг зөвшөөрөл авахгүйгээр үнэгүй ашиглах боломжийг хүмүүст олгож байна

Метрополитен музей "Open Access" гэх шинэ бодлогынхоо хүрээнд тус музейн архивт байгаа 375,000 гаруй уран зургийг олон нийтэд нээлттэй болгож байна. Одоо эдгээр зургуудыг өндөр чанартайгаар үзэж, татаж авч хувийн, сургалтын болон сурталчилгааны зориулалтаар ашиглаж болох юм. Мөн Метрополитен музей энэхүү архивыг Pinterest, Wikimedia, The Digital Public Library of America (DPLA), Artstor ба Art Resource тавцангууд дээр байршуулах болно.

"Манай музейн цуглуулгад дэлхийн 5,000 гаруй жилийн түүх оршиж байгаа. Урлагийн бүтээлийг газарзүйн байршлаас үл хамааран хүссэн хүн бүрт судалж, таашаах боломжийг олгох нь бидний гол зорилго юм. Музейн цуглуулгыг олон нийтэд нээлттэй болгосноор XXI зууны хүмүүсийн сонирхол болон хэрэгцээнд нийцүүлж байгаа бөгөөд энэ нь уран бүтээл, мэдлэг, шинэ санааны эх үүсвэр болно" гэж Метрополитен музейн захирал Томас Кэмпбелл мэдэгджээ.

цааш үзэх