Хайх

“Вермеертэй танилц”: Алдарт зураачийн виртуал галерей нээгдлээ

“Вермеертэй танилц”: Алдарт зураачийн виртуал галерей нээгдлээ

Хэн бүхэн үзэх боломжтой

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн том урлаг, соёлын дижитал тавцан болох Google Arts & Culture суут зураач Йоханнес Вермеерийн виртуал үзэсгэлэнг нээлээ. “Вермеертэй танилц” хэмээх энэхүү үзэсгэлэнд “Сувдан ээмэгтэй бүсгүй”, “Хайрын захидал”, “Концерт” зэрэг 30 гаруй бүтээлийг дэлхийн өнцөг булан бүрт байрлах 18 музейгээс цуглуулан дэлгэжээ. Үзэсгэлэнд багтсан бүтээлүүдийг уран зургийн тусгай камераар дарсан тул зургуудыг томруулан, нарийн элементүүдтэй нь танилцах боломжтой. Түүнчлэн Вермеерийн зургийн арга барил, ашигладаг байсан элемент, өнгө будаг зэргийн дэлгэрэнгүй тайлбарууд ч бас багтжээ.

Йоханнес Вермеер амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй гэдэг. Түүний ”Сувдан ээмэгтэй бүсгүй” зургийг Умардын Мона Лиза гэж нэрлэдэг ба энэ нь зураачийн шилдэг бүтээл юм. Энэхүү бүтээл түүнийг насан эцэслэсний дараа олонд таашаагдсан байдаг. “Сувдан ээмэгтэй бүсгүй”-г хөмсөггүй зурснаараа эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг илэрхийлэхийг зорьсон хэмээн мэргэжилтнүүд үздэг билээ.

Google Arts & Culture Aпп татаж авах: App Store | Play Store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх