Хайх

Виртуал галерей: Хувцас хүнгүйгээр юу өгүүлж чадах вэ?

Виртуал галерей: Хувцас хүнгүйгээр юу өгүүлж чадах вэ?

Бүрхүүл үзэсгэлэн

Text: Бюро 24/7


Зураач, загвар зохион бүтээгч Б.Дөлгөөний 976 арт галерейд дэлгэсэн цомхон үзэсгэлэнгээр зочилж, бүтээлүүд нь юу өгүүлж буйг сонирхлоо

Зураач Б.Дөлгөөн нь үзэсгэлэнгийн танхимд торон даашинз, богино топ, хатгамалтай цамц зэргийг орон зайн холимог бүтээл болгон байршуулжээ. Агаарт өлгөж, сандал дээр тохсон эдгээр хувцасны чимэглэлийг зураач өөрөө оёж, хатгасан байна. Хэрэв эдгээр хувцсыг хүн өмссөн байвал харж буй хүнд заавал ямар нэг мэдрэмж, мэдээлэл дамжуулах байсан. Гэвч тэд хүнгүй, анир чимээгүй орчинд байгаа учраас загвар болоод хатгамал нь нүдэнд тусна.  Зураач бүсгүй өөрийнхөө бүтээлийн талаар ярихдаа "Хүмүүс нэгнийгээ таньдаггүй, эсвэл хараагүй байлаа ч гэсэн бие, биедээ нөлөөлж чаддаг. Харин хувцас хүнгүйгээр ингэж чадах уу гэдэг асуултыг хүмүүст тавихыг хүссэн" гэлээ.  

Виртуал галерей: Хувцас хүнгүйгээр юу өгүүлж чадах вэ? (фото 1)

Б.Дөлгөөн нь 2015 онд БНХАУ-д болсон Олон улсын залуу загвар зохион бүтээгч шалгаруулах Mercedes Benz тэмцээний эцсийн шатанд үлдсэн хорин уран бүтээлчийн нэг болж байжээ. Гэвч тэр хувцсыг чиг хандлага талаас нь харж биш харин өөрийн уран бүтээлдээ холимог техник болгон оруулах сонирхолтой гэнэ. 

цааш үзэх