Хайх

Жуди Денч 8 дах Olivier Awards шагналаа хүртлээ

Жуди Денч 8 дах Olivier Awards шагналаа хүртлээ

Шинэ амжилт

Text: Б.Амина


Зураг:

Театрын урлагийн шилдгүүдийг тодруулсан 40 дэх удаагийн Olivier Awards шагнал гардуулах ёслол Лондон хотноо болж өнгөрлөө

Olivier Awards шагнал гардуулах ёслолын онцлох хүнээр Жуди Денч тодорлоо. Жүжигчин эмэгтэй "The Winter's Tale" жүжгийн туслах дүрээрээ Лоуренс Оливьегийн нэрэмжит шагналыг найм дах удаагаа хүртэж, театрын ертөнцөд шинэ амжилт тогтоолоо. Энэ жилийн наадамд "The Winter's Tale" жүжиг мөн өөр олон шагналд  нэр дэвшсэн байна. Тус наадмын шилдэг жүжигчин шагналыг Кеннет Брана "The Father" жүжгийн гол дүрээр хүртжээ. Харин үзэгчдэд илүү танил болсон ялагчаас дурдвал "Sherlock" цувралын продюсер, зохиолч Марк Гейтисс "Three Days In The Country" жүжгийн туслах дүрээрээ шагнал гарджээ.

Olivier Awards шагнал гардуулах ёслолын ялагчдын бүрэн жагсаалттай тус наадмын албан ёсны хуудаснаас танилцаарай.

Жуди Денч 8 дах Olivier Awards шагналаа хүртлээ (фото 1)Жуди Денч 8 дах Olivier Awards шагналаа хүртлээ (фото 2)

цааш үзэх