Хайх

“The Devil Wears Prada”-гийн дараагийн ном гарах гэж байна

“The Devil Wears Prada”-гийн дараагийн ном гарах гэж байна

Энэ удаад Миранда Пристлигийн өөр нэгэн туслахын тухай өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Лорен Вайсбергерын алдарт "The Devil Wears Prada" номыг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Зохиолын үйл явдалд дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлигийн туслахаар ажилд орж буй Энди гэх залуу бүсгүйн тухай өгүүлдэг. Уг номоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кинонд Мирандагийн дүрийг Мэрил Стрип бүтээдэг бол жүжигчин Энн Хэтэуэй гол дүрийн бүсгүй Энди буюу Андреа Саксын дүрд тоглодог билээ.

Тэгвэл Лорен Вайсбергер энэхүү зохиолын "When Life Gives You Lululemons" нэртэй дараагийн номыг бичсэн ба энэ удаад ерөнхий редактор Миранда Пристлигийн хуучин туслах, Эндигийн найз Эмилигийн амьдрал хэрхэн өрнөж байгааг өгүүлэхээр болжээ. Эргэн сануулахад "The Devil Wears Prada" кинонд Эмили Чарлтоны дүрийг жүжигчин Эмили Блант бүтээсэн юм.

"When Life Gives You Lululemons" зохиолын үйл явдалд Эмилигийн амьдралд цоо шинэ үйл явдлууд өрнөж, шаардлага өндөртэй ерөнхий редакторын туслах хийж байсан өдрүүд ард хоцорсон байх болно. Тэрээр одоо алдартнуудын имиджийг бүрдүүлдэг маш амжилттай зөвлөх болсон ба шуугианд өртсөн супермодель, сенаторын гэргий Каролина Хартвеллд гэх шинэ үйлчлүүлэгчтэй болж, түүнд туслахаар Гринвич хот руу явснаар адал явдал эхэлнэ.

Лорен Вайсбергерын "When Life Gives You Lululemons" ном 2018 оны зургаадугаар сарын 5-нд худалдаанд гарна.

 

 

 

цааш үзэх