Хайх

Харри Поттерын найм дах ном худалдаанд гарах өдрийн тов зарлагдлаа

Харри Поттерын найм дах ном худалдаанд гарах өдрийн тов зарлагдлаа

Harry Potter and the Cursed Child

Text: Б.Амина


Зураг:

Little, Brown and Company хэвлэлийн газар Харри Поттерын найм дах Harry Potter and the Cursed Child номыг долоодугаар сарын 31-нд гаргахаар болжээ

Албан ёсны мэдээллээр шинэхэн ном Лондонгийн тайзнаа тоглогдох ижил нэрт жүжгийн нээлтийн дараагийн өдөр худалдаанд гарах аж. Harry Potter and the Cursed Child ном цаасан болон электрон хувилбараар зэрэг гарах бөгөөд энэ удаад зохиолч Жоан Роулингээс гадна мөн зохиолч Жек Торн, найруулагч Жон Тиффани нар хамтран оролцжээ.

Дашрамд дурдахад номны урьдчилсан захиалга Waterstones, Amazon зэрэг сайтуудаар явагдаж эхлэсэн бөгөөд аль хэдийнэ жагсаалтын дээгүүрт бичигдэж эхлээд байна.

 

цааш үзэх