Хайх

\"Хюгге\" хэв маяг: Скандинавын дизайны тухай ном гарлаа

"Хюгге" хэв маяг: Скандинавын дизайны тухай ном гарлаа

“Red Thread: Nordic Design”

Text: Buro.Mongolia


Зураг:

Phaidon хэвлэлийн газар Скандинавын дизайныг харуулсан дэлгэрэнгүй хөтөч бүхий "Red Thread: Nordic Design" нэртэй шинэ ном гаргалаа. Энэхүү номонд Финляндын Marimekko даавууны брэндийн хээ, Шведийн архитектор Йозеф Франкогийн цэцгэн чимэглэл, Дани улсын шаазан эдлэл зэрэг Скандинавын дизайны төлөөлөл болсон 200 гаруй бүтээлүүд орсон байна. "Red Thread: Nordic Design" номыг Amazon вебсайтаас 50 долларын үнэтэйгээр худалдан авах боломжтой.

Эргэн сануулахад, 2016 оноос эхлэн "Хюгге" нэртэй Скандинавын амьдрах урлаг дэлхий даяар тренд болон тархсан юм. Энэхүү амьдралын хэв маяг нь гэртээ тав тухтай байдлыг бүрдүүлж, энгийн амьдралаас таашаал авахыг уриалдаг билээ. Мөн "Хюгге" гэдэг үг нь өнгөрсөн жилийн Оксфордын толины хамгийн эрэлттэй үгнүүдийн тоонд багтсан юм.

цааш үзэх