Хайх

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино

Адал явдал, хайр дурлал, аймшиг

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жил роман, богино хэмжээний зохиолуудаас сэдэвлэн хийгдсэн олон ч кино дэлгэцнээ гарсан. Тэгвэл 2017 онд ч ялгаагүй ном, зохиолоос сэдэвлэсэн хэд, хэдэн кино нээлтээ хийх болно. The Huffington Post сэтгүүл 2017 онд нээлтээ хийх гэж буй 16 киног танилцуулж байна

"Hidden Figures"

Хэзээ: 2017 оны нэгдүгээр сарын 6

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 1)

Америкийн зохиолч Марго Ли Шеттерлигийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны үйл явдалд 1960-аад оны NASA-д ажилладаг эмэгтэй математикчидын тухай өгүүлдэг. Гол дүрд Таражи П. Хенсон, Октавия Спенсер болон дуучин Жанел Моне нар тогложээ.

"Live by Night"

Хэзээ: 2017 оны нэгдүгээр сарын 14

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 2)

Бен Аффлекийн найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон уг гэмт хэргийн драмд Бостоны цагдаагийн ахмадын хүү маш аюултай дээрэмчин болж байгаа тухай гардаг. Энэ киног гэмт хэргийн зохиолуудаараа алдартай Деннис Лихейний бүтээлээс сэдэвлэн бүтээжээ.

"I Am Not Your Negro"

Хэзээ: 2017 оны хоёрдугаар сарын 3

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 3)

Жеймс Болдуины "Remember This House" нэртэй гар бичвэрээс сэдэвлэн хийсэн уг баримтат кино нь 2016 оны Торонтогийн кино наадмаас "People's Choice Awards" шагналыг баримтат киноны төрөлд хүртсэн юм. Киноны үйл явдалд Мартин Лютер Кинг, Малкольм Икс, Медгар Эверс нарын аллага болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай гарна.

"Fifty Shades Darker"

Хэзээ: 2017 оны хоёрдугаар сарын 10

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 4)

Анастейша Стил, Кристиан Грей нарын хайр дурлалын түүх үргэлжилж байна. Английн зохиолч Э. Л. Жеймсийн эротик зохиолоос сэдэвлэсэн "Fifty Shades Darker" кинонд Дакота Жонсон ба Жейми Дорнан нар өөрсдийн дүрдээ эргэн ирэх болно.

"Before I Fall"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 3

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 5)

Америкийн зохиолч Лорен Оливерын бичсэн ижил нэртэй адал явдалт, утга уянгын романаас сэдэвлэн хийсэн энэ кинонд нэгэн өсвөр насны охин өөрийн нас барсан өдрийг долоо хоногийн турш давтан өнгөрүүлэх болно. Энэ хугацаанд тэрээр амьдралын үнэ цэнийг ухаарч, өөрийн үхлийн нууцыг тайлах хэрэг гарна.

"The Sense of an Ending"

Хэзээ: 2017 оны гуравдугаар сарын 10

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 6)

Английн зохиолч Жулиан Барнсын Букерын шагнал хүртсэн ижил нэртэй зохиолд дөрвөн найзын амьдрал, тэдний өнгөрсөн дурсамж ба ээдрээтэй хэргийн түүх өгүүлдэг. Энэхүү бүрэн хэмжээний киног Ритеш Батра найруулж, Жим Бродбент, Шарлотта Рэмплинг нар гол дүрийг нь бүтээжээ.

"Wonder"

Хэзээ: 2017 оны дөрөвдүгээр сарын 7

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 7)

"Burn Your Maps", "Room" зэрэг кинонуудаараа бидэнд танигдсан залуу жүжигчин Жейкоб Тремблейн тоглосон "Wonder" гэх утга уянгын киног Р. Ж. Паласиогийн ижил нэртэй хүүхдийн зохиолоос сэдэвлэн хийсэн байна. Киноны үйл явдалд нүүрний согогтой хүү энгийн хүүхдийн амьдралаар амьдрахыг хүсч, гоо үзэсгэлэн зөвхөн гаднах төрх биш гэдгийг харуулахыг хичээдэг. Хүүгийн эцэг, эхийн дүрд Жулия Робертс, Оуэн Уилсон нар тогложээ.

"The Lost City of Z"

Хэзээ: 2017 оны дөрөвдүгээр сарын 21

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 8)

Америкийн зохиолч Дэвид Гранны адал явдалт, намтарчилсан зохиолоос сэдэвлэн хийгдсэн "The Lost City of Z" киноны үйл явдалд Их Британийн судлаач Перси Фосеттын тухай өгүүлдэг. Тэрбээр 1925 онд өөрийн хүүтэйгээ Амазон дахь эртний хотыг олох экспедицид оролцож байхдаа учир битүүлгээр ор сураггүй алга болсон юм.

"The Circle"

Хэзээ: 2017 оны дөрөвдүгээр сарын 28

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 9)

Энэхүү кинонд Том Хэнкс асар амжилттай старт-ап компанийн захирлын дүрд, харин Эмма Уотсон түүний ажилтны дүр бүтээжээ. Киноны үйл явдалд орчин үеийн технологийн тусламжтай хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх зорилготой "The Circle" гэх интернет корпорацийн тухай өгүүлнэ. Гэвч хэрэглэгчдийн хувийн нууц мэдээлэлтэй холбоотой маш ноцтой асуудлууд гарч эхэлдэг. Энэхүү киног Дэйв Эггерсийн 2013 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

"My Cousin Rachel"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 5

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 10)

Уг киног Английн зохиолч Дафни дю Морьегийн 1951 онд бичсэн ижил нэртэй учир битүүлэг үйл явдалтай зохиолоос сэдэвлэжээ. Үйл явдалд Филипп гэх залуу өөрийн үеэлд дурлах авч бүсгүйн тухай хачирхалтай баримтууд түүнийг тайван орхихгүй. Киноны гол дүрд Рэйчел Вайс, Сэм Клафлин нар тоглосон байна.

"King Arthur: Legend of the Sword"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 12

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 11)

Гай Ричигийн найруулсан энэхүү адал явдалт, утга уянгын киног Их Британийн домогт Артур хааны тухай өгүүлдэг Сэр Томас Мэлоригийн "Le Morte d'Arthur" гэх зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Артур хааны дүрд жүжигчин Чарли Ханнэм тоглосон байна.

"Everything, Everything"

Хэзээ: 2017 оны тавдугаар сарын 19

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 12)

Киноны үйл явдалд Маделин гэх 18 настай, бүх зүйлээс харшилтай охины тухай гарна. Тэрээр дархлааны эмгэгтэй тул гэрээсээ ч гарч чаддаггүй. Тэгэхдээ хөрш айлд нь түүний амьдралыг утга учиртай болгох залуу нүүж ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ киног Никола Юнийгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

"The Dark Tower"

Хэзээ: 2017 оны долоодугаар сарын 28

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 13)

Домогт зохиолч Стивен Кингийн зохиолуудаар сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд бүгд л амжилтанд хүрдэг. Түүний бичсэн аймшгийн болоод шинжлэх ухааны уран зөгнөлт "The Dark Tower" зохиолоос сэдэвлэсэн уг кинонд Идрис Эльба, Мэттью МакКонахи нар тогложээ.

"The Mountain Between Us"

Хэзээ: 2017 оны аравдугаар сарын 20

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 14)

"The Mountain Between Us" кино нь жүжигчин Идрис Эльбагийн тоглосон бас нэгэн томоохон хэмжээний бүтээл болж байна. Чарльз Мартины ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү киноны үйл явдалд онгоцны осолд орсон хоёр хүн эзгүй хээр талд амьд үлдэх хэрэг гарна.

"Murder on the Orient Express"

Хэзээ: 2017 оны арваннэгдүгээр сарын 22

Үзэхээсээ өмнө унших: 2017 онд нээлтээ хийх уран зохиолын номоос сэдэвлэсэн 16 кино (фото 15)

Алдарт детектив зохиолч Агата Кристигийн 1934 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн уг киноны найруулагч, продюсераар Кеннет Брана ажиллаж, мөн өөрөө гол дүрд нь тоглосон байгаа. Киноны үйл явдалд бельги гаралтай мөрдөгч Эркюль Пуаро галт тэргэнд гарсан аллагыг мөрдөнө.

цааш үзэх