Хайх

Алтан Бөмбөрцөг 2018 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Алтан Бөмбөрцөг 2018 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

75 дах удаагийн

Text: Buro.Mongolia


Зураг:

Лос-Анжелес хотноо кино наадмын улирал албан ёсоор эхэлж, 2018 оны Алтан Бөмбөрцөг наадмын нэр дэвшигчид тодорлоо. Уламжлал ёсоор Оскарын наадмын өмнө зохион байгуулагддаг энэхүү шагнал гардуулах ёслол нь телевиз ба кино урлагийн шилдгүүдийг тодруулж, Оскарын шагнал гардуулах ёслолын ерөнхий уур амьсгалыг тодорхойлж, сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг гэж хэлж болно. Тэгвэл энэхүү нэр хүндтэй наадмын 2018 оны нэр дэвшигчдийг хэдхэн цагийн өмнө Кристен Белл, Шэрон Стоун болон бусад жүжигчид шууд дамжуулалт хийн зарласан байна.

Алтан Бөмбөрцөг 2018 наадамд Гильермо дель Торогийн "The Shape of Water" нэртэй нэлээд өвөрмөц агуулгатай утга уянгын кино долоон төрөлд нэр дэвшээд байна. Мөн Стивен Спилбергийн "The Post", Мартин Макдонагийн "Three Billboards Outside Ebbing, Missouri" гэх бүтээлүүд тус, тус зургаан шагналд өрсөлдөж байгаа юм. Харин "Big Little Lies" цуврал зургаан номинацид өрсөлдөж, нэр дэвшсэн шагналынхаа тоогоор телевизийн салбарт тэргүүлжээ.

Алтан Бөмбөрцөг 2018 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо (фото 1)

75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол 2018 оны нэгдүгээр сарын 7-нд Беверли Хилтон зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд хөтлөгчөөр Сет Майерс ажиллана. Одоо харин наадмын нэр дэвшигчдийг харцгаая:

Шилдэг утга уянгын кино

"Call Me by Your Name"
"Dunkirk"
"The Post"
"The Shape of Water"
"Three Billboards Outside Ebbing, Missouri"

Шилдэг мюзикл ба инээдмийн кино

"The Disaster Artist"
"Get Out"
"The Greatest Showman"
"I, Tonya"
"Lady Bird"

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо "The Shape of Water"
Мартин Макдона "Three Billboards Outside Ebbing, Missouri"
Кристофер Нолан "Dunkirk"
Ридли Скотт "All the Money in the World"
Стивен Спилберг "The Post"

Шилдэг утга уянгын цуврал

"The Crown"
"Game of Thrones"
"The Handmaid's Tale"
"Stranger Things"
"This is Us"

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Тимоти Шаламе "Call me by Your Name"
Дэниел Дэй-Льюис "Phantom Thread"
Том Хэнкс "The Post"
Гэри Олдман "Darkest Hour"
Дензел Вашингтон "Roman J. Israel, Esq."

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Жессика Честейн "Molly's Game"
Салли Хокинс "The Shape of Water"
Фрэнсис Макдорманд "Three Billboards Outside Ebbing, Missouri"
Мерил Стрип "The Post"
Мишель Уильямс "All the Money in the World"

цааш үзэх