Хайх

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал

Бергман, Портман болон Барышников

Text: Б.Энхжин


Зураг:

Балетын улирал эхэлсэнтэй холбогдуулан шилдэг бүжигчин, гоцлол балетчин байхын төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн тухай өгүүлэх кинонуудаас танд санал болгож байна

"Black Swan"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 1)

Даррен Аронофски хий юм харах өвчтэй балетчин эмэгтэйн тухай эмгэнэлт драм бүтээснийг та хэдийнэ үзсэн биз ээ. Хэрэв тийм байлаа ч яагаад дахиж үүнийг үзэж болохгүй гэж. Кинонд залуухан эмэгтэй (Натали Портман) "Хунт нуурын" гол дүрийг бүтээх болж чаддаг ч өрсөлдөгч нь далд явуулга хийж, бүжиг дэглээч нь "Чи хангалттай хичээхгүй байна" гэж шүүмжилж, нуруунаас нь хар далавч гарч ирэх гэх зэрэг хийсвэр төсөөллүүд нь түүнд саад болно. Дээр нь өөрөө гоцлол бүжигчин болох гээд чадаагүй ч охиноо тэр өндөрлөгт хүрээсэй гэж хүссэн ээжийнх нь хүсэл түүнийг шавдуулна. Магадгүй энэ кино балетын бүжгийн тухай өгүүлэх гэж байгаа юм шиг харагддаг ч мансуурал, дарамт шахалт, хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй байх вий гэсэн айдсуудтай нэгдэж сэтгэл зүйн цочрол бас таашаалын тухай үзүүлдэг. 

"Suspiria"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 2)

Залуухан америк балетчин Сьюзи Герман руу алдартай балетын сургуульд сурахаар явна. Гэхдээ тэндхийн хананууд аймшигт нууц хадгалдаг гэдгийг тэр мэдэхгүй. Сурагчид амиа алдаж эхлэхэд бүсгүй үүнийг хийхгүй байсан нь дээр гэдгийг мэдсэн ч асуудалд оролцохоор шийднэ. Сонгодог итали хэв маягтай Дарио Аржеттогийн бүтээсэн энэ кино нь зөвхөн цуст аллагын тухай биш мөн ердийн балетын сургууль, өдөр тутмын бэлтгэл нь хэрхэн өрнөдгийг үзүүлж, гайхалтай сайхан бүжгүүдийг багтаасан байгаа. 

"Summer Interlude"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 3)

Ингмар Бергманы арав дахь кинонд баян хөгшин балетчин царайлаг сурагчтайгаа учир ургуулж, эцэст нь нас барж буй түүхийг өгүүлнэ. Кинонд ганцаардал, үхэлтэй тэмцэх эсвэл өнгөрсөн амьдралаасаа зугатах боломжгүй байдалд орох гэх зэргээр Бергман өөрийн сонгодог сэдвүүдээ бүгдийг багтааж чаджээ. "Summer Interlude" нь ерөнхийдөө кино болон театр хоёрыг хослуулсан бүтээл юм. 

"Billy Elliot"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 4)

11 настай Билли балетчин болохыг хүсдэг ч түүний хүйс болон боксчин болгохыг хүсдэг ааваас нь болоод хэн ч үүнийг хүлээж авахгүй. Нэг талаараа хатуу ширүүн, нөгөө талаараа хөгжилтэй "Billy Elliot" кино нь мөрөөдлөө дагаж буй түүх биш харин өсвөр насныхаа амьдралдаа өөрийн байх ёстой газраа зөв олох хэрэгтэйг харуулна. Хамгийн сонирхолтой нь жилд нэг л кино үздэг хүмүүс хүртэл "Billy Elliot"-ын талаар сонссон байдаг.

"The Turning Point"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 5)

Балетын сэдвээр хийгдсэн алдартай кинонуудын нэг. Кинонд нэгэн зэрэг балетаар хичээллэж эхэлсэн ч өөр, өөр замаар явах хоёр найзын тухай гарна. Нэг нь гоцлол бүжигчин болж чаддаг ч нас нь мэргэжлийн байхад хэтэрхий хөгшдөх тул тайзнаас бууна. Нөгөө найз нь тосгон руу нүүж, жирийн гэрийн эзэгтэй болно. Харин түүний охин балетчин болж бүх хүмүүст өөрийгөө таниулж чаддаг. "The Turning Point" кино балетын шилдэг үзүүлбэрүүдээс гадна балетаа орхих ёстой ч үүнийг хүсэхгүй байгаа балетчины дотоод сэтгэлийг дэлгэн харуулжээ. Киноны нэг дүрд залуухан Михаил Барышников тоглох бөгөөд ямар нэгэн дүрд тоглоогүй хүмүүст хэлэхэд "The Turning Point" танд хэсэг тайвшрал өгөх болно.

"Flesh and Bone"

Балетын тухай өгүүлэх шилдэг 5 кино, 1 цуврал (фото 6)

"Black Swan" кинотой төстэй энэхүү цувралд сэтгэцийн өвчин, гутралд орох, хэт их хүсэл тэмүүллийн талаар гарна. Цуврал кинонд олон бүжиг бий. Гэхдээ тийм ч олон биш. Бүжиг дэглээч нь залуу бүжигчдийг хар тамхи татуулах, харгислах зэргээс илүү балетын бүжиг, жүжгийг илүү харуулаасай гэж энэ киноноос хүсэх үе бий.  Гэхдээ цуврал дөнгөж гарч эхлээд байгаа болохоор үйл явдал хааш эргэх нь бидний урд хүлээж байна. "Flesh and Bone" цуврал нь Amedia Premium сувгаар арваннэгдүгээр сарын 10-наас гарч эхлээд байгаа.

 

цааш үзэх