Хайх

Эмма Уотсон, Том Хэнкс нарын тоглосон “The Circle” киноны трейлер

Хувийн нууц хэрхэн үгүй болдог тухай кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Эмма Уотсон ба Том Хэнкс нарын гол дүрд нь тоглосон "The Circle" шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер киноны анхны трейлер цацагдсан байна. Энэхүү киног америкийн зохиолч Дэйв Эггерсийн 2013 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм.

Киноны үйл явдалд орчин үеийн технологийн тусламжтай хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх зорилготой "The Circle" гэх интернет корпорацийн тухай гардаг. "The Circle" компани нь хэрэглэгчдийнхээ цахим шуудан, олон нийтийн сүлжээн дэх хаяг, банкны картны мэдээлэл ба худалдан авалт зэргийг нэгтгэж системд оруулдаг байна. Гэхдээ эцэст нь энэхүү онлайн систем нь олон асуудал үүсгэх гол шалтгаан болно.

Жеймс Понсольдтын найруулсан уг кино 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх