Хайх

\"Emmy-2019\" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

"Emmy-2019" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

"Game of Thrones" цуврал нийт 30 гаруй шагналд нэр дэвшиж байна

Text: Бюро 24/7


Өчигдөр Лос-Анжелес хотод телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг Emmy шагнал гардуулах ёслол ээлжит нэр дэвшигчдээ зарласан байна. Энэ жил "Game of Thrones" болон "The Marvelous Mrs. Maisel" цувралууд номинацынхаа тоогоор тэргүүллээ. Тодруулбал HBO сувгийн алдарт цувралын сүүлчийн бүлэг нийт 32 шагналд нэр дэвшсэн бол Amazon Prime-ын бүтээсэн инээдмийн цуврал нийт 20 шагналд өрсөлдөж байна. Дашрамд дурдахад "Game of Thrones" 32 номинацын эзэн болсноор Emmy шагнал гардуулах ёслолын 71 жилийн түүхэнд шинэ рекорд тогтоожээ.

Шилдэг утга уянгын цувралд "Game of Thrones"-оос гадна "Ozark", "Better Call Saul", "Bodyguard", "Killing Eve", "Pose", "Succession", "This Is Us" гэсэн бүтээлүүд өрсөлдөж байна. Харин энэ жил хамгийн их шуугиан дэгдээсэн бүтээл болох "Чернобыль" шилдэг мини цувралд нэр дэвшжээ.

2019 оны Emmy шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Microsoft театрт есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулах болно.

Шилдэг утга уянгын цуврал

"Better Call Saul" (AMC)
"Bodyguard" (Netflix)
"Game of Thrones" (HBO)
"Killing Eve" (AMC/BBC America)
"Ozark" (Netflix)
"Pose" (FX)
"Succession" (HBO)
"This Is Us" (NBC)

Шилдэг инээдмийн цуврал

"Barry" (HBO)
"Fleabag" (Amazon Prime)
"The Good Place" (NBC)
"The Marvelous Mrs. Maisel" (Amazon Prime)
"Russian Doll" (Netflix)
"Schitt's Creek" (Pop)
"Veep" (HBO)

Шилдэг мини цуврал

"Chernobyl" (HBO)
"Escape at Dannemora" (Showtime)
"Fosse/Verdon" (FX)
"Sharp Objects" (HBO)
"When They See Us" (Netflix)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Жейсон Бейтман (Ozark)
Стерлинг К. Браун (This is Us)
Кит Харингтон (Game of Thrones)
Боб Оденкирк (Better Call Saul)
Билли Портер (Pose)
Майло Вентимилья (This Is Us)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Эмилия Кларк (Game of Thrones)
Жоди Комер (Killing Eve)
Вайола Дэвис (How to Get Away With Murder)
Лора Линни (Ozark)
Мэнди Мур (This Is Us)
Сандра О (Killing Eve)
Робин Райт (House of Cards)

Утга уянгын цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Алфи Аллен (Game of Thrones)
Жонатан Бэнкс (Better Call Saul)
Николай Костер-Вальдау (Game of Thrones)
Питер Динклэйж (Game of Thrones)
Жанкарло Эспозито (Better Call Saul)
Майкл Келли (House of Cards)
Крис Салливан (This Is Us)

Утга уянгын цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Гвендолин Кристи (Game of Thrones)
Жулия Гарнер (Ozark)
Лина Хиди (Game of Thrones)
Фиона Шо (Killing Eve)
Софи Тернер (Game of Thrones)
Мэйси Уильямс (Game of Thrones)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих