Хайх

HBO телевизийн энэ намрын хамгийн том төсөл: "Westworld" цуврал

58 сая долларын өртөгтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Энтони Хопкинс, Эван Рэйчел Вуд, Эд Харрис нар гол дүрдүүдэд нь тоглосон “Westworld” нэртэй шинэ цувралын трейлер гарлаа

"Энэхүү цуврал кино хүн төрөлхтний түүхэнд хүмүүс гол дүрүүд байхаа болих тухай өгүүлнэ" гэж "Westworld" цувралын найруулагч, гүйцэтгэх продюсер Жонатан Нолан ярьж байна. Жонатан Нолан бол алдарт найруулагч Кристофер Ноланы дүү бөгөөд "Interstellar" киноны зохиолыг тэд хамтран бичсэн юм. Тэгэхдээ Нолан энэхүү төслийн зөвхөн эхний ангийг найруулсан ба хоёрдугаар ангийг Ричард Ж.Льюис хийжээ. Мөн энэхүү цувралын продюсероор Жей Жей Абрамс ажиллаж байгаа аж. Тэрээр хэзээ ч муу төсөл дээр ажилладаггүй тул энэ кино асар их амжилтанд хүрэх магадлалтай.

"Westworld" цувралыг Майкл Крайтоны 1973 онд гарсан ижил нэртэй киноноос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд "Westworld" нэртэй футурист паркад болж буй үйл явдал гарна. Энэхүү парк нь зүгээр ч нэг парк биш харин дотор нь андроид роботууд амьдардаг бүхэл бүтэн ертөнц оршдог. Тэнд Долорес (Эван Рэйчел Вуд) нэртэй андроид робот өөрийнх нь "амьдрал" жинхэнэ биш гэдгийг олж мэдсэнээр маш олон аюултай үйл явдал ар араасаа өрнөх болно. Энтони Хопкинс "Westworld" паркийн зохион бүтээгч Доктор Роберт Фордын дүрд тогложээ. Энэхүү шинэ цуврал аравдугаар сарын хоёронд нээлтээ хийнэ.

цааш үзэх