Хайх

“Хаан ширээний тоглоом” найман улирлаар дуусна

“Хаан ширээний тоглоом” найман улирлаар дуусна

Ингээд л үлгэр төгслөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бүхий л үзүүлэлтээрээ рекорд тогтоож чадсан олон ангит киноны найруулагчид төгсгөлийг сунжруулахыг хүсэлгүй, найман улирал байхад хангалттай гэж үзжээ

HBO сувгийн хөтөлбөрийн захирал Майкл Ломбардо 6-р улирлын зураг авалтын үеэр дахиад хоёрхон улирал үлдсэн гэдгийг зарлажээ. Тэгэхээр ойрын хоёр гурван жилийн дотор шүтэн бишрэгчид нь хайртай уран зөгнөлт киноныхоо төгсгөлийг олж мэдэх нь ээ. Одоогоор "Хаан ширээний тоглоом" нь Жорж Мартины цуврал уран зохиолын "Мөс ба Галын дуу" бүлгийг гүйцчихсэн байгаа бөгөөд 6 дугаар улирлын зарим хэсгийн зураг авалтыг номын зохиолгүйгээр хийх юм байна.

Анх олон ангит киноны найруулагчид болох Дэвид Бениофф ба Дэн Вайс нар "Хаан ширээний тоглоом" нийт зургаан улиралтай байна гэж зарлаж байсан. Харин 2014 оны 10 дугаар сард долоо дах улирлын зураг авалт эхлэхээр болсон тухай мэдэгдэл гарсан.

Энэ жилийн 7 дугаар сарын дундуур болж өнгөрсөн Emmy-гээс уг кино 24 номинаци хүртсэн билээ. Тэр дотроос хамгийн том шагнал хүртсэн номинаци нь "Шилдэг эмгэнэлт олон ангит кино" байлаа.

 

цааш үзэх