Хайх

“Хаан ширээний тоглоом”-ын зургадугаар улирлын постер гарлаа

“Хаан ширээний тоглоом”-ын зургадугаар улирлын постер гарлаа

Далд утга

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

HBO дөнгөж сая удаан хүлээгдсэн “Хаан ширээний тоглоом”-ын зургадугаар улирлын тизерийг гаргалаа. Жон Сноугийн цустай царай юуг илэрхийлж байгаа бол?

Тавдугаар улирлыг дууссанаас хойш олон ангит киноны уран бүтээлчид хэсэг хугацаанд амсхийсэн ба саяхан шүтэн бишрэгчдээ дахин нэг баярлууллаа. Учир нь өмнөх улиралд Жон Сноу амиа алдсан бөгөөд найруулагчид энэхүү эмгэнэлт үйл явдлыг албан ёсоор бататгасан юм.

Тэгтэл хэсэг хугацааны дараа жүжигчин Кит Харингтон (Сноугийн дүрийг бүтээгч) зургадугаар улирлын зураг авалтын талбай дээр нэг биш удаа үзэгдсэн билээ. Тэр үед л бүгдийн хайртай баатар эргэн ирэх магадлалтай гэсэн цуу яриа тархаж эхэлсэн. Харин өчигдөр орой гарсан постер тэрхүү мэдээллийг улам бататгалаа.

"Хаан ширээний тоглоом"-ын зургадугаар улирал 2016 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.

цааш үзэх