Хайх

Мари Кондогийн гэр цэгцлэх реалити шоу Netflix дээр эхэллээ

Мари Кондогийн гэр цэгцлэх реалити шоу Netflix дээр эхэллээ

2019 оныг эмх цэгцтэй угтан авцгаая

Text: Buro.Mongolia


"Tidying Up With Marie Kondo" буюу "Мари Кондогийн хамт гэрээ цэгцэлцгээе" реалити шоуны анхны улирал 2019 оны нэгдүгээр сарын 1-нд Netflix тавцан дээр нээлтээ хийлээ. Дэлхийн сая, сая хүмүүст гэр орондоо эмх цэгц авчирч, зөвхөн хайртай, нандин зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх аргыг зааж өгсөн алдарт "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч Мари Кондо одоо камерын өмнө хэрхэн минимал бөгөөд утга учиртай амьдрахыг харуулах болно.

Эхний улирлын нийт найман ангийн туршид Мари Кондо олон америк гэр бүлтэй танилцаж, тэдэнд гэр орноо зөв зохион байгуулж, эмх цэгцтэй болоход нь тусална. Ингэхдээ тэрээр олон жижиг хайрцаг ашиглан зохион байгуулалтын сонирхолтой арга барилуудыг тайлбарлах ч, түүний баримталдаг хамгийн гол зарчим нь аливаа эд зүйлийн танд өгөх мэдрэмжийг дүгнэхэд оршино. Хэрвээ тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол тэр зүйлийг шууд л хаях хэрэгтэй гэж Кондо захидаг билээ.

Ингээд шинэ ондоо гэрээ шинэчлэхийг хүсэж буй хэн бүхэн Netflix дээр Мари Кондотой нэгдээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх