Хайх

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд

Marvel студи 2020-2021 онд гарах бүх кинонуудаа зарлалаа

Text: Buro.Mongolia


Marvel студи Сан-Диего хотод зохиогдсон 2019 оны Comic Con энтертэйнмент чуулганы үеэр 2020-2021 онд дэлгэцнээ гарах ирээдүйн төслүүдээ танилцууллаа. Эдгээр төслүүдэд Анжелина Жоли, Сальма Хайек, Скарлетт Йоханссон зэрэг дэлхийн хэмжээний супер одууд тоглох нь батлагджээ.

"Black Widow"

Хэзээ: 2020 оны тавдугаар сарын 1

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 1)

Скарлетт Йоханссоны тоглосон Оросын тагнуулч Наташа Романовагийн тухай кино. Өмнө нь киноны зураг авалтын талбайгаас авсан зургууд цахим ертөнцөд алдагдаж байсан бол Marvel ийнхүү албан ёсоор төслийг олон нийтэд зарлаж байна.

"Eternals"

Хэзээ: 2020 оны арваннэгдүгээр сарын 6

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 2)

Энэхүү кино нь хүн төрөлхтний хувьслын үйл явцад бий болсон шинэ төрлийн супер хүмүүсийн тухай өгүүлнэ. Эдгээр хүмүүс мянга, мянган жил амьдрах чадвартай, хэзээ ч цуцдаггүй, ямар ч өвчин эмгэгт өртөх боломжгүй супер хүмүүс юм. Гол дүрд Ричард Мэдден, Анжелина Жоли, Сальма Хайек болон бусад жүжигчид тоглох болно.

"Shang-Chi and the Legend of the Ten Rings"

Хэзээ: 2021 оны хоёрдугаар сарын 12

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 3)

Ази супер баатрын тухай Marvel-ын анхны кино. Гол дүрд Канадын жүжигчин Симу Лю тоглохоор болсон бол туслах дүрийг Аквафина бүтээх болно.

"Doctor Strange and the Multiverse of Madness"

Хэзээ: 2021 оны тавдугаар сарын 7

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 4)

Бенедикт Камбербэтчийн тоглосон супер шидтэний тухай блокбастер дэлгэцнээ эргэн ирэхээр болсон байна. Продюсеруудын хэлснээр энэ бүтээл нь аймшгийн киноны элементтэй анхны Marvel-ын кино болох гэнэ.

"Thor: Love and Thunder"

Хэзээ: 2021 оны арваннэгдүгээр сарын 5

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 5)

Скандинавын бурхан Торын дүрийг энэ удаад Натали Портман бүтээхээр болсноороо уг төсөл онцлог болж байна. Хэрэв та санаж байвал тэрээр өмнө нь Торын дурлалт бүсгүйн дүрийг бүтээж байсан билээ. Мөн Асгардын шинэ хаан Валькирия (Тесса Томпсон) киноны бас нэгэн гол дүр байх бөгөөд үйл явдалд тэрээр өөрийн хатныг хайх болно. Өөрөөр хэлбэл тэрээр Marvel-ын анхны ЛГБТ супер баатар болно. Харин жүжигчин Крис Хемсвортын дүрд юу тохиолдох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Мөн Marvel студи Disney + стриминг компанитай хамтран хэд, хэдэн цуврал бүтээхээ зарласан байна:

"The Falcon and the Winter Soldier"

Хэзээ: 2020 оны намар

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 6)

Шонхор, Өвлийн цэрэг нарын тухай өгүүлэх тус цувралд Энтони Маки ба Себастьян Стэн нар дүрүүддээ эргэн ирэх болно. Үйл явдалд Энтони Маки шинэ Ахмад Америк болно хэмээн хүмүүс таамаглаж байна.

"Loki"

Хэзээ 2021 оны хавар

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 7)

"Avengers"-ын бас нэгэн чухал дүр болох Локигийн адал явдлыг Marvel үргэлжлүүлэхээр шийджээ. Продюсеруудын хэлснээр "Avengers: Endgame" киноны дараа Локид юу тохиолддог талаар энэ цувралд өгүүлнэ гэжээ. Гол дүрд мэдээж хэрэг Их Британийн жүжигчин Том Хиддлстон тоглоно.

"WandaVision"

Хэзээ: 2021 оны хавар

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 8)

Marvel-ын бас нэгэн супер баатар болох Вандагийн тухай өгүүлэх шинэ цуврал. Одоогоор цувралын үйл явдал тодорхой болоогүй ч Элизабет Олсен ба Пол Беттани нар тоглох нь батлагджээ.

"What If...?"

Хэзээ: 2021 оны зун

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 9)

Marvel-ын супер баатруудтай анимэйшн цуврал. Гол баатар болох "The Watcher"-т жүжигчин Жеффри Райт (Westworld) дуу оруулахаар болсон байна.

"Hawkeye"

Хэзээ: 2021 оны намар

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 10)

Hawkeye буюу Marvel-ын алдарт харваачийн дүрд жүжигчин Жереми Реннер дахин тоглох нь батлагджээ. Цувралын үйл явдал цаг хугацааны хувьд "Avengers: Endgame" киноны дараа өрнөх нь тодорхой болоод байна.

"Blade"

Хэзээ: Тодорхойгүй

Marvel-ын ирээдүйн төслүүд: Ази супер баатар, Локи, эмэгтэй Тор болон бусад кинонууд (фото 11)

Цус сорогчдын ангууч Блейдийн адал явдлыг Marvel шинэчлэн бүтээхээр болжээ. Гэхдээ энэ удаад Блейдийн дүрд Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Махершала Али тоглох болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх