Хайх

Натали Портман "Jane Got a Gun" киноны трейлерт

Охидод зориулсан вестерн

Text: Б.Амина


Зураг:

Натали Портман өөрийн гэр бүлээ гэмт этгээдүүдээс хамгаалахаар тулалдаж буй эмэгтэйн дүрд тоглосон вестерн киноны шинэ трейлер гарлаа

Гэвин О'Коннорын шинэ киноны үйл явдалд нөхрийнхөө дайснуудтай тулалдаж буй Жейн хэмээх бүсгүйн тухай гардаг байна. Тэрбээр гэр бүлээ хамгаалахын тулд хуучин нөхрөөсөө тусламж гуйхаас өөр аргагүй байдалд хүрнэ.

Кино зураг авалтад Портманаас гадна мөн Ноа Эммерик, Юэн МакГрегор, Жоэл Эдгертон, Родриго Санторо, Бойд Холбрук болон бусад жүжигчид тогложээ.

Киноны найруулагчаар Каннын кино наадмын ялагч Линн Рэмси ажиллаж магадгүй байсан ч түүний оронд "Warrior", "Pride and Glory" зэрэг кинонуудын Гэвин О'Коннор ажилласан байна.

Дашрамд дурьдахад "Jane Got a Gun" кино нэгдүгээр сарын 29-нд дэлгэцнээ гарна.

 

цааш үзэх