Хайх

“The Girl with the Dragon Tattoo” киноны шинэ ангид Руни Мара, Дэниел Крейг нар тоглохгүй

“The Girl with the Dragon Tattoo” киноны шинэ ангид Руни Мара, Дэниел Крейг нар тоглохгүй

“The Girl in the Spider’s Web”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Sony кино компанийн бүтээж буй “The Girl in the Spider’s Web” 2018 оны аравдугаар сарын 5-нд кино театруудаар гарна

Шведийн зохиолч Стиг Ларссоны алдарт "Millennium" цуврал номын анхны зохиол болох "The Girl with the Dragon Tattoo" сэтгэл зүйн триллерээс сэдэвлэсэн киног Холливүүд бүтээснээс хойш зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус зохиолын шүтэн бишрэгчид киноны дараагийн ангийг чих тавин хүлээж байсан бол одоо "The Girl in the Spider's Web" нэртэй шинэ кино гарах нь тодорхой боллоо.

"The Girl in the Spider's Web" зохиол нь "Millennium" цувралын дөрөв дэх ном бөгөөд зохиолч Давид Лагеркранц бичсэн юм. Мөн тус киноны жүжигчдийн баг болон найруулагч солигдсон байна. Одоогоор Руни Мара, Дэниел Крейг нарын оронд хэн гол дүрийг бүтээх нь тодорхойгүй байгаа ч Уругвай гаралтай найруулагч Феде Альварез энэхүү киног бүтээхээр болсон гэж Variety сэтгүүл мэдээллэж байна.

 

 

цааш үзэх