Хайх

Вайнона Райдерын тоглосон "Stranger Things" цувралын трейлер

Ер бусын триллер

Text: Buro.Mongolia


Зураг:

Вайнона Райдер "Stranger Things" нэртэй учир битүүлэг үйл явдалтай триллер цувралд тоглосон бөгөөд энэхүү кино нь долоодугаар сарын 15-нд Netflix дээр тавигдана

Энэхүү олон ангит цуврал кинонд нэгэн жижиг хотын 12 настай хүү агаарт ууссан мэт ор сураггүй алга болдог. Хотын цагдаа, найз нөхөд ба гэр бүл нь хүүгийн эрэлд гарах бөгөөд тэд төрийн маш нууц туршилт, ер бусын хүүхдүүд, хар хүч зэрэг хачирхалтай, учир битүүлэг үйл явдлуудтай тулгарна. Вайнона Райдер кинонд гол дүрд буюу алга болсон хүүгийн ээжийн дүрийг бүтээжээ. Харин киноны уран бүтээлчдийн хэлж буйгаар бол энэхүү цуврал нь "1980-аад оны ер бусын сэдэвтэй кинонуудад илгээж буй хайрын захидал" хэмээн тодорхойлсон юм. Ямартаа ч трейлерийг үзэцгээе.

цааш үзэх