Хайх

Венецийн 73 дах кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Венецийн 73 дах кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 10

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино наадмын үндсэн хэсэгт Эмир Кустурица, Вим Вендерс, Том Форд, Терренс Малик, Андрей Кончаловский болон бусад алдартай найруулагчдын бүтээлүүд өрсөлдөж байна

Венецийн 73 дах кино наадмын хөтөлбөрт нийт 55 бүтээл оролцох болжээ. Гэхдээ наадмын үндсэн хэсэгт нийт 20 кино өрсөлдөнө. Эдэн дотроос маш их хүлээлт үүсгээд буй кинонуудын тоонд Терренс Маликийн "Voyage of Time" баримтат кино, Андрей Кончаловскийн "Paradise" түүхэн кино, Том Фордын "Nocturnal Animals" триллер, Эмир Кустурицагийн "On the Milky Road" зэрэг бүтээлүүд ороод байгаа юм. Энэ жилийн кино наадмыг Дэмьен Шазеллын "La La Land" нэртэй инээдмийн мюзикл нээх болно. Тус кинонд жазз төгөлдөр хуурчийн хайр дурлалын тухай гардаг.

Кино наадмын хүрээнд Дерек Сиенфрэнсийн "The Light Between Oceans" нэртэй киног танилцуулах болно. Энэхүү бүтээл нь М.Л. Стедманы ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн бөгөөд киноны гол дүрийг Алисия Викандер ба Майкл Фассбендер нар бүтээжээ. Киноны үйл явдалд гол дүрийн хосууд далайн эрэг дагуу орших завьнаас нялх хүүхэд олдог. Тэд хүүхдийг өсгөхөөр шийддэг ч хэцүү сонголтуудтай тулгарна.

Эргэн сануулахад, энэ жилийн Венецийн кино наадмыг Их Британий Оскарын шагналт найруулагч Сэм Мендес тэргүүлэх юм. Түүний хамтаар шүүгчдийн бүрэлдэхүүнд Германы жүжигчин Нина Хосс, Хятадын жүжигчин Жао Вэй, Их Британий жүжигчин Жемма Артертон ба Франц, Итали гаралтай жүжигчин Кьяра Мастроянни нар багтжээ. Сонирхуулахад, Мастроянни нь Катрин Денев ба Марчелло Мастроянни нарын охин юм.

Венецийн кино наадмын үндсэн хэсэгт өрсөлдөж буй кинонуудын жагсаалт:

"Paradise" (ОХУ/Герман), найруулагч Андрей Кончаловский

"Questi giorni" (Итали), найруулагч Жузеппе Пиччиони

"Brimstone" (Голланд/Герман/Бельги/Франц/Их Британи/Швед), найруулагч Мартин Кулховен

"The Bad Batch" (АНУ), найруулагч Ана Лили Амирпур

"A Woman's Life" (Франц/Бельги), найруулагч Стефан Бризе

"La La Land" (АНУ), найруулагч Дэмьен Шазелл

"The Light Between Oceans" (АНУ/Австрали/Шинэ Зеланд), найруулагч Дерек Сиенфрэнс

"Arrival" (АНУ), найруулагч Дени Вильнев

"On the Milky Road" (Серби/Их Британи/АНУ), найруулагч Эмир Кустурица

"Voyage of Time" (АНУ/Герман) найруулагч Терренс Малик

"The Beautiful Days of Aranjuez" (Франц/Герман), найруулагч Вим Вендерс

"Jackie" (АНУ/Чили), найруулагч Пабло Ларраин

"El Cristo ciego" (Чили/Франц), найруулагч Кристофер Мюррей

"Frantz" (Франц/Герман), найруулагч Франсуа Озон

"The Distinguished Citizen", (Аргентин/Испани), найруулагч Мариано Кон, Гастон Дюпрат

"Spira Mirabilis" (Итали/Швейцар), найруулагч Массимо Д'Анольфи, Мартина Паренти

"The Woman Who Left" (Филиппин), найруулагч Лав Диас

"The Untamed" (Мексик), найруулагч Амат Эскаланте

"Nocturnal Animals" (АНУ), найруулагч Том Форд

"Piuma" (Итали), найруулагч Роан Жонсон

цааш үзэх