Хайх

Венецийн кино наадмыг “La La Land” кино нээнэ

Венецийн кино наадмыг “La La Land” кино нээнэ

Венецийн 73 дах кино наадам

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн Венецийн кино наадмыг Дэмьен Шазеллийн “La La Land” кино нээхээр болжээ

"La La Land" кино нь инээдмийн, утга уянгын мюзикл төрөлд орох бөгөөд үйл явдал нь Холливүүдын алтан үеийг маш бодитоор харуулах ажээ. Киноны гол дүрд Лос-Анжеслес хотод амьдардаг жазз хөгжимчин (Райан Гослинг) болон залуу жүжигчин (Эмма Стоун) хоёрын тухай өгүүлдэг. Тэд амжилтанд хүрч, сайхан амьдрах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөх ба тэдний мөрөөдөл биелэхийн цагт гол дүрийн баатруудын хоорондын харилцаа муудаж эхлэнэ. Тус кинонд Гослинг, Стоун нараас гадна. Ж.К. Симмонс болон дуучин Жон Леженд нар тогложээ.

Энэ жилийн Венецийн кино наадам наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 10 хүртэл зохион байгуулагдах болно. Шүүгчдийн даргаар "American Beauty" болон Жеймс Бондын сүүлийн хоёр ангийг бүтээсэн найруулагч Сэм Мендес ажиллахаар болсон байгаа. 

цааш үзэх