Хайх

Яг одоо ямар кино үзэх вэ: \"Огтлолцол\"

Яг одоо ямар кино үзэх вэ: "Огтлолцол"

Дөрвөн өөр түүх, дөрвөн өөр адал явдал

Text: Бюро 24/7


Nomadia Pictures, Tulgovski Media болон найруулагч Г.Анхбаяр нарын хамтран бүтээсэн "Огтлолцол" уран сайхны кино өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын кино театруудаар нээлтээ хийж байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус киноны хэвлэл мэдээллийнхэнд зориулсан pre-screening буюу урьдчилсан үзвэр зохион байгуулагдсан бөгөөд бидэнд тус арга хэмжээнд оролцон шинэ бүтээлийг хамгийн түрүүнд үзэх боломж олдсон юм.

"Огтлолцол" уран сайхны кино нь триллер, адал явдалт, инээдмийн, аймшгийн гэсэн дөрвөн өөр жанрыг хослуулсан богино хэмжээний дөрвөн киноноос бүрдэнэ. Киноны үйл явдал бүр адал явдлаар дүүрэн бөгөөд Монголын маш олон авьяаслаг уран бүтээлчид тоглосон тул үзвэрийн турш та нэг ч хором уйдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ингээд үйл явдлыг нь спойл хийлгүйгээр "Огтлолцол" киноны богино танилцуулгуудыг хүргэж байна.

"Нисдэг хэрэг"

Яг одоо ямар кино үзэх вэ: "Огтлолцол" (фото 1)

Юуны тухай өгүүлэх вэ: Зуслан дээр гурван найз хөвгүүн аавынхаа дроноор тоглон, сахилгагүйтэж байгаад санамсаргүй байдлаар гэмт хэргийн гэрч болно.

Гол дүрд: Rokit Bay, Т.Билэгжаргал, Г.Тэнүүн

"Бугийг дарагч"

Яг одоо ямар кино үзэх вэ: "Огтлолцол" (фото 2)

Юуны тухай өгүүлэх вэ: Их хэлмэгдүүлэлтийн үед буюу 1936 онд нам төрийн тушаалаар гурван цэрэг лам, бөө, үзмэрч, хувраг зэрэг ер бусын хүчтэй хүмүүсийг устгах даалгавар авна. Гэвч тэд үүргээ биелүүлэх явцдаа эх орондоо өгсөн тангараг эсвэл гэр бүлээ сонгох хэцүү шийдвэртэй тулна.

Гол дүрд: Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг, Д.Лхагва

"Гэрийн эзэн"

Яг одоо ямар кино үзэх вэ: "Огтлолцол" (фото 3)

Юуны тухай өгүүлэх вэ: Нөхрийнх нь ажил бүтэлгүйтсэнээс болж нэгэн эмэгтэй байшингаа худалдан хоёр охины хамтаар хуучны жижиг байранд нүүж ирнэ. Төд удалгүй том охин нь шинэ байранд нь учир битүүлэг, жихүүдэс хүргэм зүйл байгааг мэдэрч, ер бусын хүчтэй нүүр тулах болно.

Гол дүрд: Э.Энэрэл, Н.Мөнхмарал, Д.Батцэцэг

"Харих зам"

Яг одоо ямар кино үзэх вэ: "Огтлолцол" (фото 4)

Юуны тухай өгүүлэх вэ: Нэгэн залуу шөнийн клубд танилцсан бүсгүйтэйгээ хотоос зайд, хүнгүй газар очин цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлөдөг боловч тэднийг огт тооцоолоогүй зүйлс угтан авч, үйл явдал огт өөрөөр эргэнэ.

Гол дүрд: AM-C, Ч.Очгэрэл, Б.Батмаа

Сэтгэгдэл бичих

цааш үзэх