Хайх

Шинэ ном: Бүгдийг баярлуулсан \"Гэрэл зураг\" тайлбарт ном гарлаа

Шинэ ном: Бүгдийг баярлуулсан "Гэрэл зураг" тайлбарт ном гарлаа

Монгол хэл дээр

Text: Ж.Чинбат


Том Aнг бүх хүнд хандан гэрэл зургийг уран бүтээлчээр туурвих арга зааж өгчээ. Бүтээлч энергийг сэргээх бүх зүйлийг багтаасан гэрэл зургийн түүх энд байна

Хүн бүр зураач байж чадахгүй ч харин яагаад зурагчин байж болохгүй гэж. Ердөө л урам зориг, сэдэл байхад л бүгд боломжтой гэдгийг илтгэх шинэ ном гарчээ. Нэр нь "Гэрэл зураг" гэх тун товчхон боловч дотно харагдах холбоо үг.

Гэрэл зураг өнөөдөр хүмүүс хийх дуртай хамгийн түгээмэл зүйл болж, бид амьдралын талаар гэрэл зургаар ярилцдаг болсон. Тиймээс гэрэл зургийн талаар дэлгэрэнгүй, зурагт лавлах бүгдийн хүртээл болж байгаа нь үнэхээр баярлууштай хэрэг. Өнөөдрөөс эхлээд бүх сельфичид, баримтат гэрэл зурагчид, экстрим сонирхолтнууд, макро шинжээчид, оддын ангууч, загварын фанатууд бүгдээрээ урам зориг авах том цонхтой боллоо.

Гурав, дөрвөн наснаасаа камертай танилцаж байгаа бяцхан нээлт хийгчдээс эхлээд бүгдэд хүртээмжтэй гэхээр энэ ном хамгийн эрэлттэй ном болох нь эргэлзээгүй. "Гэрэл зургийн түүхэнд дэлхийг өөр өнцгөөс, шинээр харахад уриалсан зурагчид маш олон бий. Эдгээр шинийг санаачлагч, зохион бүтээгч, мөрөөдөмтгий хүмүүсийн гэрэл зургийн түүхийг сонсоход зугаатай, санаа алдмаар, урам зориг авмаар санагддаг" гэж Том Анг номынхоо тайлбарт бичжээ.

DK хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү бүтээлийг албан ёсоор, Монгол хэл рүү хөрвүүлэхэд Монсудар хэвлэлийн газрын Б.Баясгалан редактороор ажиллаж, номыг Англид хэвлэжээ.

цааш үзэх