Хайх

Arctic Monkeys шинэ цомог гаргахаар ажиллаж байна

Arctic Monkeys шинэ цомог гаргахаар ажиллаж байна

Зургаа дах цомог

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Arctic Monkeys рок хамтлаг зургаа дах студийн цомог дээрээ ажиллаж байна. Хамгийн сүүлд тэд гурван жилийн өмнө "AM" нэртэй цомог гаргаж байсныг та санаж байгаа байх. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд тус бүрийн уран бүтээлээ хийгээд завгүй байсан юм. Жишээ нь хамтлагийн дуучин Алекс Тернер "The Last Shadow Puppets" хамтлагийг сэргээн байгуулсан бол бөмбөрчин Мэтт Хелдер Игги Попын төсөлд нэгдсэн байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус хамтлаг шинэ цомгийн ажилдаа орохоор төрөлх Шеффилд хотдоо эргэн ирсэн нь тодорхой болсон.

Алекс Тернер саяхан сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа тайван орчинд, яарч сандралгүй шинэ цомог дээрээ ажиллана гэжээ. Тиймээс одоогоор Arctic Monkeys хамтлагийн шинэ цомог хэзээ бэлэн болох нь тодорхойгүй байна.

цааш үзэх