Хайх

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо

Хөгжмийн ертөнцийн шилдгийн шилдгүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Лас Вегас хотод Billboard Music Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан байна. Тухайн жилийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолоос энэ жил хамгийн их номинацид Кендрик Ламар, Бруно Марс ба Эд Ширан нар нэр дэвшжээ (тэд тус бүртээ 15 төрөлд нэр дэвшсэн байгаа). Мөн мэдээж хэрэг эдгээр уран бүтээлчид хамгийн их шагналыг хүртсэн байна.

Billboard Music Awards ёслол 2018 оны шилдэг уран бүтээлчээр Эд Шираныг нэрлэжээ. Тэрээр энэхүү шагналыг хүртэхийн тулд Тейлор Свифт (дуучин бүсгүй өмнө нь уг шагналыг хоёр ч удаа хүртэж байжээ), Дрейк, Кендрик Ламар, Бруно Марс нартай өрсөлдсөн байна. Харин дуучин Тейлор Свифт тус наадмаас шилдэг эмэгтэй уран бүтээлчээр шалгарсан юм. Рэппер Кендрик Ламар шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг рэп уран бүтээлчээр тодорсон бол түүний DAMN. цомог "шилдэг рэп цомог" төрөлд ялалт байгуулжээ.

Харин одоо Billboard Music Awards 2018 шагнал гардуулах ёслолын ялагчдын жагсаалтыг харцгаая.

Шилдэг уран бүтээлч

Эд Ширан

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг шинэ уран бүтээлч

Khalid

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг эмэгтэй уран бүтээлч

Тейлор Свифт

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг дуэт/хамтлаг

Imagine Dragons

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 4)

Top Billboard 200 чартын шилдэг уран бүтээлч

Дрейк

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 5)

Хамгийн олон удаа дууг нь сонссон уран бүтээлч

Кендрик Ламар

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 6)

Шилдэг R&B уран бүтээлч

Бруно Марс

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг эмэгтэй R&B уран бүтээлч

SZA

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 8)

Шилдэг рэп уран бүтээлч

Кендрик Ламар

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 9)

Шилдэг эмэгтэй рэп уран бүтээлч

Cardi B

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 10)

Шилдэг рэп цомог

DAMN. (Кендрик Ламар)

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 11)

Хамгийн их борлогдсон цомог

Reputation (Тейлор Свифт)

Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо (фото 12)

цааш үзэх