Хайх

Buro 24/7 Playlist: Chanel санал болгож байна

Buro 24/7 Playlist: Chanel санал болгож байна

Урам зориг, эрч хүч бэлэглэх хөгжмийн жагсаалт

Text: Бюро 24/7


Chanel брэнд Apple Music-тэй хамтран төрөл бүрийн ая хэмнэлээс бүрдэх плейлист гаргаад байна. Энэхүү плейлистэд Chanel загварын ордонтой хамтран ажилладаг уран бүтээлчид болох Фаррелл Уильямс, Каролин Де Мегрэ, Мишель Губер нарын санал болгож буй дуунууд багтжээ. Загварын салбарын хамгийн алдартай хөгжимчин Мишель Губер энэхүү жагсаалтад DJ Peggy Gou, Yaеji нарын электроник хэмнэлтэй дуунууд, хөгжмийн салбарт хөл тавиад тийм ч удаагүй байгаа Rhye хамтлагийн уянгалаг дууг оруулсан бол Фаррелл Уильямс алдарт The Isley Brothers хамтлагийн соул жанрын дууг санал болгосон юм. Түүнчлэн Chanel брэндийн загварын шоуны ард эгшиглэдэг хэд хэдэн дуу багтсан байгаа. Төрөл бүрийн хэмнэлээс бүрдэх энэхүү плейлист танд урам зориг, эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх