Хайх

Бюро 24/7 Playlist: \"COLORS\" студийн хамгийн их хандалт авсан дуунууд

Бюро 24/7 Playlist: "COLORS" студийн хамгийн их хандалт авсан дуунууд

"COLORS" студи гэж юу вэ?

Text: Buro.Mongolia


Загварлаг артистууд, тод өнгийн хана, өвөрмөц дуу хоолой гээд гоё бүхнийг нэг дор цогцлоосон COLORS студийн тухай та бүхэн дуулсан байх. Youtube тавцан дээр хоёр сая гаруй дагагчтай COLORS студи нь 2016 онд Берлин хотноо байгуулагджээ. Тэд өвөрмөц дуу хоолойтой, залуу уран бүтээлчдийг дэлхий дахинаа таниулан поп соёлыг түгээх зорилготой бөгөөд одоогоор орон орны 200 гаруй дуучдыг студийнхээ хүрээнд онцлоод байна.

Минимал засалтай, хоосон гэж хэлж болом студид амьдаар дуулах уран бүтээлчдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг өнгө өнгийн ханаар илэрхийлэх бөгөөд эндээс та зөвхөн тухайн дуучны цэвэр авьяас чадварыг л олж харан элдэв зүйлд сатааралгүйгээр хөгжмийг мэдрэх болно. Ингээд COLORS сувгийн хамгийн их хандалт авсан уран бүтээлүүдтэй танилцацгаая!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх