Хайх

Бюро 24/7 Playlist: Франц залуус дунд ямар дуу хит болж байна вэ?

Бюро 24/7 Playlist: Франц залуус дунд ямар дуу хит болж байна вэ?

Цоо шинэ мэдрэмж өгөх дуунууд!

Text: Ц.Намуун


Франц залуусын сонгон сонсож буй хип хоп, электро, дрим-поп, инди, поп хэмнэлтэй дуунууд

Долоо хоног бүр цуврал болгож хүргэдэг Бюро Playlist булангийн өмнөх дугаараар бид Монгол залуус дунд хит болж буй дуунуудыг танилцуулсан билээ. Тус плейлистийг бэлдэж байх явцдаа бусад орны залуус яг одоо ямар дуу сонсож байгаа бол гэх асуулт гарч ирсэн юм. Тиймээс энэ удаа бид Францын шинэ мянганыхны дурлаж буй дуунуудыг онцлохоор шийдлээ.

Энэхүү плейлистэд Францын хөгжмийн ертөнцөд шинээр гарч ирж буй 22 настай Анжeле, Vendredi Sur Mer (Жинхэнэ нэр нь Шөрлин Миньо) болон Lewis OfMan зэрэг өөр, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай уран бүтээлчдийг багтаалаа. Ингээд төрөл бүрийн аялгуунаас бүрдэх орчин үеийн Франц дуунуудыг сонсоцгооё!

цааш үзэх