Хайх

Бюро 24/7 Playlist: Ертөнцийг өөрчилсөн хамгийн шилдэг Хип хоп, R&B дуунууд

Бюро 24/7 Playlist: Ертөнцийг өөрчилсөн хамгийн шилдэг Хип хоп, R&B дуунууд

Freestylo

Text: Buro.Mongolia


Шинэ мянганыг эхлүүлсэн хуучны шилдэг Хип хоп, R&B дуунуудын жагсаалттай байхад ямар ч парти утга төгөлдөр байх болно. Учир нь эдгээр дуунууд хүн бүрийн залуу нас, хүсэл мөрөөдлийн хамгийн амттай мөчүүдэд эгшиглэж байсан билээ

Ертөнцийг өөрчилсөн хамгийн шилдэг хип хоп, R&B дуунуудыг нэрлэ гэвэл энэ жагсаалтад багтсан Puff Daddy, 2 pac, Eminem, Layrin Hill, Missy Eliot, Nelly, Tlc, Dr.Dre нарын олон дуу шууд өрсөлдөнө. Харин аль нь илүү шилдэг вэ гэдгийг тодруулах амаргүй л байх болов уу. Учир нь дуу бүрийн ард сая, сая шүтэн бишрэгч байгаа тул бүгд өөрсдийн хайртай дуунуудаа шилдэг гэж саналаа өгөх болно. Монголд мөн эдгээр дуунуудаар хүүхэд, залуу насаа эхэлж, амьдралд эрч хүчтэйгээр хөл тавин алхсан эринийхэн цөм өнөөдрийн амьдралыг авч явж, тодорхойлж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн хуучныг санагалзсан хип хоп, R&B дуу хөгжмийн жагсаалт Бюро 24/7-гийн гурван уншигч тутмын нэгэнд таалагдах болов уу. Утасаа авч найзуудаа дуудаад, хөгжмөө асааж партигаа эхлүүлэхдээ энэ дуу хөгжмийн жагсаалтыг тоглуулахад таны үдэшлэг яг л хуучных шиг ээ "тасархай" болно гэдэгт бид итгэлтэй байна.  

 

цааш үзэх