Хайх

“Call Me By Your Name” киноны дуунуудаас бүрдсэн тоор жимсний үнэртэй пянз гарна

“Call Me By Your Name” киноны дуунуудаас бүрдсэн тоор жимсний үнэртэй пянз гарна

Цөөн тоогоор гарахаар болжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

2017 оны Оскарын наадмаас шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн, найруулагч Лука Гуаданьиногийн бүтээл болох "Call me by your name" киноны нийт 17 дуунаас бүрдсэн пянз гарахаар боллоо. Уг пянзанд Суфьян Стивенсийн "Mystery of Love", "Visions of Gideon" болон Рюичи Сакамото, Жоржо Мородер зэрэг уран бүтээлчдийн киноны бүхий л дуу багтсан бөгөөд пянз тоорын өнгө ба үнэртэй гарч байгаагаараа онцлог юм. "Call me by your name" кинонд тоор жимсийг Элио болон Оливер нарын дурлалын бэлэг тэмдгээр дүрслэн өгүүлдэг билээ.

Pitchfork сэтгүүлийн мэдээллэж буйгаар пянз цөөн тоогоор, наймдугаар сарын 3-ний өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болсон ба одоогоор үнийн тухай мэдээлэл гараагүй байгаа аж.

“Call Me By Your Name” киноны дуунуудаас бүрдсэн тоор жимсний үнэртэй пянз гарна (фото 1)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх