Хайх

Дрейк ба Канье Уэст нарын долоон жилийн өмнө бичүүлсэн дуу цацагдлаа

Гоё дуунд цаг хугацаа байхгүй

Text: Buro.Mongolia


Дрейк “You Know, You Know” дууг анхны “Thank Me Later” нэртэй бие даасан цомгоо хийж байх үедээ бичүүлж байжээ. Гэвч энэ дуу долоон жилийн дараа л өндөр чанартайгаар бидний сонорт хүрч байна

Дрейкийг 2009 онд анхны бие даасан цомог дээрээ ажиллаж байх үед Канье Уэст продюсерлосон энэ дуу маш муу чанартайгаар алдагдаж, олон нийтэд тархаж байсан юм. Үүнээс хойш энэ дуу ор тас мартагдсан гэж хэлж болно. Тэгвэл долоон жилийн дараа Дрейк "You Know, You Know" дуугаа дахин бичүүлж, өндөр чанартайгаар Youtube дээр тавьжээ. Сонсоцгооё.

цааш үзэх