Хайх

Дуучин Ферги The Black Eyed Peas хамтлагаас гарлаа

Дуучин Ферги The Black Eyed Peas хамтлагаас гарлаа

Харин түүнийг Николь Шерзингер орлох уу?

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

The Black Eyed Peas хамтлагийн шүтэн бишрэгчдэд нэгэн харамсалтай мэдээ дуулгахад дуучин Ферги хамтлагаа орхиж байна. Энэ тухай The Black Eyed Peas хамтлагийн гишүүн will.i.am "Ahlan!" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Ферги хамгийн анх 2002 онд тус хамтлагийн гишүүнээр элссэн бөгөөд арваад жилийн хугацаанд хамтлагийнхаа хүрээнд идэвхтэй уран бүтээл гаргасан юм. Харин 2012 оноос хойш дуучин бүсгүй хамтлагаараа шинэ уран бүтээл хийгээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд соло карьертаа илүү их анхаарал хандуулах болсон билээ.

Сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр will.i.am мөн The Pussycat Dolls хамтлагийн хуучин гишүүн, дуучин Николь Шерзингер The Black Eyed Peas хамтлагийн шинэ төсөл дээр хамтран ажиллаж байгаа тухай дурдсан байна. Яг ямар төсөл дээр хамтарч байгаа нь одоогоор тодорхойгүй бөгөөд энэ нь дуучин Николь Шерзингер Фергиг орлох магадлалтай гэх цуурхлыг дэгдээгээд байгаа юм.

Сонирхуулахад The Black Eyed Peas Фергитэй хамтрахаас өмнө Николь Шерзингерт хамтлагийн гишүүн болох санал тавьж байсан ч Николь тухайн үед The Pussycat Dolls хамтлагийг сонгосон билээ.

 

 

 

цааш үзэх