Хайх

Дуучин Г.Анхмаа, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун нарын хамтарсан дууны клипийг Buro. хамгийн түрүүнд хүргэж байна

Дуучин Г.Анхмаа, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун нарын хамтарсан дууны клипийг Buro. хамгийн түрүүнд хүргэж байна

"Тэнгэрийн шигтгээ"

Text: Бюро 24/7


Энэ оноос эхлэн соло карьертаа төвлөрч, Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ уран бүтээл туурвин, шинэ дүр төрх бүрдүүлэн гарч ирж байгаа дуучин Г.Анхмаа анхны видео клипээ хамгийн түрүүнд Buro.-гоор дамжуулан цацлаа. МУУГЗ, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай хамтран дуулсан "Тэнгэрийн шигтгээ" нэртэй энэхүү дууны видео клипний зураг авалтыг On'n Off продакшн хариуцан ажилласан байна. Харин дууны хөгжмийг Б.Батчулуун өөрөө зохиосон бол шүлгийг нь Х.Соёмбо ба Т.Нансалмаа нар бичжээ. Сонирхуулахад дуучин Батчулуун анх удаа эмэгтэй уран бүтээлчтэй хамтран дуулснаараа энэхүү бүтээл нь онцлог болж байна.

Уянгалаг, хүчирхэг хоолойн өнгүүд хосолсон "Тэнгэрийн шигтгээ" дууны видео клипэнд дуучин бүсгүй зөөлөн мэдрэмтгий байдлыг тодотгосон бол дуучин Батчулуун эрч хүчтэй, рок-н-ролл уур амьсгалаар цэнэглэж байлаа. Дуучин Анхмаагийн стилистээр Ө.Содгэрэл ажиллаж, клипэнд өмссөн хоёр гайхалтай даашинзыг Michel & Amazonka брэнд урлажээ. 

Дуучин, жүжигчин, төгөлдөр хуурч Г.Анхмаа анх 2005 онд 3 Охин хамтлагийн гишүүн болсноор урлагийн салбарт хөл тавьж байсан билээ. Тэрээр энэ хугацаандаа зөвхөн дуу хөгжмийн ертөнцөд амжилт олоод зогсохгүй кино урлагт хүчээ сорьж, гол дүрийн жүжигчнээс гадна продюсерын үүргийг гүйцэтгэснийг бид мэднэ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх