Хайх

For the Throne: \"Хаан ширээний тоглоом\" цувралаас сэдэвлэсэн цомог гарлаа

For the Throne: "Хаан ширээний тоглоом" цувралаас сэдэвлэсэн цомог гарлаа

A$AP Rocky, Элли Голдинг, Florence and the Machine болон бусад уран бүтээлчдийн дуунууд

Text: Buro.Mongolia


Columbia Records дуу бичлэгийн компани HBO телевизтэй хамтран одоо цагийн хамгийн алдартай телевизийн цуврал болох "Game of Thrones"-оос сэдэвлэсэн цомог гаргалаа. "For the Throne" нэртэй, нийт 14 дуунаас бүрдсэн уг цомог нь цувралын төгсгөлийн бүлэгт зориулагдан гарч байгаа юм. Эдгээр синглүүдийн дунд энэ сарын эхээр цацагдсан Америкийн алдарт фолк рок The Lumineers хамтлагийн "Nightshade", рэппер Трэвис Скотт, SZA, Канадын дуучин The Weeknd нарын хамтарсан "Power is Power", цувралын хоёрдугаар ангийн төгсгөлд сонсогдсон Florence and the Machine-ы "Jenny of Oldstones" зэрэг дуунуудыг сонсож болно.

Мөн "For the Throne" цомогт дуучин Элли Голдинг, Lil Peep, A$AP Rocky, The National, Ty Dolla $ign, Жеймс Артур болон бусад олон уран бүтээлчдийн дуунууд багтсан байна.

цааш үзэх