Хайх

Glastonbury 2017: Кэти Перри, Radiohead ба өөр  80 гаруй уран бүтээлчид оролцоно

Glastonbury 2017: Кэти Перри, Radiohead ба өөр 80 гаруй уран бүтээлчид оролцоно

The xx, Tove Lo, Холзи ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Glastonbury 2017 хөгжмийн наадмын уран бүтээлчдийн нэрсийн жагсаалттай зурагт хуудас нийтлэгдлээ

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох Glastonbury наадмын уран бүтээлчдийн нэрсийн жагсаалт нийтлэгдлээ. Энэ жилийн Glastonbury хөгжмийн наадмын онцлох уран бүтээлчдээр Эд Ширан, Radiohead, Foo Fighters нар тодорсон байгаа. Тэгвэл тэднээс гадна Кэти Перри, Major Lazer, The xx, Lorde, Anderson .Paak, Соланж зэрэг 80 гаруй уран бүтээлчид оролцох нь тус хөгжмийн наадмын албан ёсны вебсайтанд байршуулсан зурагт хуудаснаас тодорхой боллоо. Энэхүү зурагт хуудсыг Английн уран бүтээлч Стэнли Донвуд зурсан байна. Тэрээр 1994 оноос эхлэн Radiohead хамтлагийн бүх цомгийн зургуудыг бүтээснээрээ алдартай.

Glastonbury 2017 хөгжмийн наадам уламжлал ёсоор Английн Сомерсет мужийн Пилтон тосгонд зургаадугаар сарын 21-25 хооронд зохион байгуулагдана. Харамсалтай нь энэ жилийн хөгжмийн наадмын тасалбар өнгөрсөн 2016 оны аравдугаар сард зарагдаад дуусчээ.

цааш үзэх