Хайх

Gorillaz хамтлаг зургаан жилийн дараа цоо шинэ клип гаргалаа

“Hallelujah Money”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Gorillaz хамтлаг Бенжамин Клементинтэй хамтарч Дональд Трампын эсрэг “Hallelujah Money” нэртэй шинэ дуу гаргалаа

Деймон Албарн, Жейми Хьюлетт нарын үүсгэн байгуулсан Gorillaz хамтлаг зургаан жилийн хугацаанд чимээгүй байсны эцэст цоо шинэ бүтээлээ танилцууллаа. "Hallelujah Money" нэртэй энэхүү дууг тэд Mercury Prize хөгжмийн шагналт Их Британийн дуучин Бенжамин Клементинтэй хамтарч хийсэн байна.

Эрх мэдэл, бизнес, хүмүүнлэгийн тухай сэдэвтэй, Трампыг шүүмжилсэн үгтэй энэхүү дуу нь Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн цацагдлаа. Жейми Хьюлетт Gorillaz хамтлагийн шинэ цомог 2017 онд гарна гэж мэдэгдсэн ч одоогоор яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

цааш үзэх