Хайх

Gorillaz хамтлагийн шинэ цомог гарлаа

Gorillaz хамтлагийн шинэ цомог гарлаа

"Humanz"

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн алдарт Gorillaz хамтлаг долоон жил завсарласны эцэст "Humanz" нэртэй шинэ цомгоо танилцууллаа.

"Humanz" цомогт нийт 26 дуу багтсан бөгөөд уг цомогт зориулж хамтлагийн гишүүд Грейс Жонс, Винс Стэплс, Келела, Pusha T, De La Soul зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

Энэ удаад дижитал технологи ба улс төр Gorillaz хамтлагийн шинэ цомгийн сэдэв болсон байна. Цомгийн анхны сингл Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн цацагдсан нь үүний баталгаа болж байгаа юм.

"Машинууд улам бүр хүн шиг болж, харин бид эсрэгээрээ дижитал ертөнц рүү илүү гүн орж байна. Бид энэ санааг "Humanz" цомгоороо дамжуулан хэлэхийг хүссэн юм. Энэ бол бидний өнөөдрийн бодит байдал. Гэхдээ бид үүнтэй тэмцэх эрхтэй, ингэх хүчин чадал ч бидэнд бий. Хүн бүрд эрх мэдэл байгаа. Үүний тулд ард түмэн нойрноосоо сэрж, бүх зүйлийг ухамсарлах хэрэгтэй" гэж хамтлагийн бөмбөрчин Рассел Хоббс ярьсан байна.

Gorillaz хамтлаг шинэ уран бүтээлээ танилцуулахын өмнө цомогт багтсан хэд, хэдэн дууг цацаж, цомгийн талаар шууд ярилцлага өгч хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.

цааш үзэх