Хайх

Грэмми 2016: Нэр дэвшигчид тодорлоо

Грэмми 2016: Нэр дэвшигчид тодорлоо

Бяцхан пянз тоглуулагчийг хэн авах бол?

Text: Полина Козлова


Зураг:

Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми шагнал гардуулах ёслол нь хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог билээ. Удаан хүлээсний эцэст энэ жилийн нэр дэвшигчид тодорлоо

Грэмми 1958 онд анх зохион байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш олон зүйлд өөрчлөлт оржээ. Наадамд шинэ ангилалууд нэмэгдэж, харин хууччуул нь алга болсон байна. Одоо нэр дэвшигчдэд олгох шагналыг 30 хөгжмийн урсгал, 83 төрлөөр ангилан гардуулдаг боловч хамгийн чухал дөрөв нь "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг цомог", "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг дуу" гэх дөрвөн төрөл билээ.

Энэ жил "Шилдэг шинэ уран бүтээлч"-ийн төрөлд Жеймс Бэй нэр дэвшиж, харин Тейлор Свифт "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг ганцаарчилсан бүтээл", "Шилдэг дуу" (Blank Space), "Шилдэг цомог" (1989 цомог), Кендрик Ламартай хамтарсан Bad Blood бүтээлээрээ "Шилдэг хамтарсан бүтээл" зэрэг төрлүүдэд өрсөлдөх боллоо.

The Weeknd "Шилдэг дуу бичлэг" төрөлд Can't Feel My Face дуугаараа, түүний Beauty Behind the Madness "Шилдэг цомог" төрөлд нэр дэвшнээс харвал Свифтэд амаргүй өрсөлдөгчид таарчээ. Элли Голдинг Love Me Like You Do дуугаараа, харин Эд Ширан Thinking Out Loud дуугаараа тус тус "Шилдэг ганцаарчилсан бүтээл" төрөлд, мөн Florence and the Machine Ship to Wreck уран бүтээлээрээ "Шилдэг хамтарсан бүтээл" төрөлд орлоо. Америкийн дуу бичлэгийн академийн шагнал гардуулах ёслолд мөн Боб Дилан, The Chemical Brothers, Jamie хх, Skrillex болон Diplo, Jeremih, Miguel, Drake зэрэг олон уран бүтээлчид багтжээ. Харин энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан Аделийн 25 жагсаалтад багтаагүйн учир нь тус цомог 2017 оны Грэмми шагналд өрсөлдөх ёстой билээ.

Шилдэг шинэ уран бүтээлч:

Courtney Barnett

James Bay

Sam Hunt

Tori Kelly

Meghan Trainor

Шилдэг дуу бичлэг:

Really Love, D'Angelo and The Vanguard

Uptown Funk, Mark Ronson ft. Bruno Mars

Thinking Out Loud, Ed Sheeran

Blank Space, Taylor Swift

Can't Feel My Face, The Weeknd

Шилдэг дуу:

Alright, Kendrick Lamar

Blank Space, Taylor Swift

Girl Crush, Little Big Town

See You Again, Wiz Khalifa ft. Charlie Puth

Thinking Out Loud, Ed Sheeran

Шилдэг цомог:

Sound & Color, Alabama Shakes

To Pimp a Butterfly, Kendrick Lamar

Traveller, Chris Stapleton

1989, Taylor Swift

Beauty Behind the Madness, The Weeknd

цааш үзэх