Хайх

Кайя Гербер анх удаа клипэнд тоглолоо

Кайя Гербер анх удаа клипэнд тоглолоо

Public Access T.V. хамтлагийн гоцлол дуучин Жон Итерлитэй хамтарчээ

Text: Buro.Mongolia


1990-ээд оны гол супермодель Синди Кроуфордын охин, 17 настай модель Кайя Гербер анх удаа видео клипэнд тоглолоо. Тэрээр Public Access T.V. гэх Америкийн рок хамтлагийн гоцлол дуучин Жон Итерлигийн Burnout дууны клипэнд гол дүр бүтээжээ.

Клипний зохиолын дагуу Кайя нэгэн зохиолч залууг "хулгайлан" өөртөө дурлуулж буйгаар гарах хэдий ч төгсгөлд нь бүх зүйл ердөө л зохиолчийн төсөөлөл байсан болж таарна.

Дашрамд дурдахад Кайягийн ээж Синди Кроуфорд ч мөн цагтаа видео клипэнд тоглож байсан туршлагатай юм. Тухайлбал Жорж Майклын Freedom дууг дурдаж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх