Хайх

MGMT хамтлаг дөрвөн жилийн дараа шинэ клипээ танилцууллаа

Тэд хөгжмийн ертөнцөд эргэн ирж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Америкийн MGMT хамтлаг "Little Dark Age" гэх шинэ клипээ танилцуулсан байна. Энэхүү клип нь Эндрю Ванвингарден, Бен Голдвассер нарын сүүлийн дөрвөн жилд хийсэн анхны бүтээл болж байгаа юм. "Little Dark Age" гэх уг сингл нь тус хамтлагийн 2018 оны эхээр гаргах шинэ цомогт багтах болно.

"Little Dark Age"  сингл нь MGMT хамтлагийн өмнөх уран бүтээлүүдийн адилаар психоделик хэмнэлтэй болсон байгаа. Харин тодорхой нэг үйл явдалгүй, бага зэрэг утгагүй тус видео клипэнд дундад зууны үеийн эд зүйлс, костюмууд харагдах нь бүр ч ойлгомжгүй уур амьсгал бүрдүүлэх болно. Ямартаа ч та эндээс удахгүй болох Хэллоуны баярын хувцаслалтын санааг олж болох юм.

цааш үзэх