Хайх

\"Michel & Amazonka for Glamour\" загварын шоуны дуунууд

"Michel & Amazonka for Glamour" загварын шоуны дуунууд

Сонсголонтой

Text: Ж.Чинбат


Өнгөрсөн баасан гарагт Shangri-La Ulaanbaatar зочид буудалд Хаан банкны "Glamour" кредит картны нээлтэнд зориулж Michel & Amazonka марк шинэ цуглуулгаа танилцууллаа. Дизайнер эгч дүүс Хаан банкны "Glamour" кредит картны дизайныг урласан бөгөөд энэхүү хамтын ажиллагаандаа зориулж 21 загвараас бүрдсэн шинэ цуглуулга бүтээсэн юм.

Загварын шоуны интерьер дизайныг "Made in Enerel" студийн дизайнер Энэрэл хийсэн бөгөөд зүлгэн замтай тайз шинэлэг уур амьсгал төрүүлж байлаа. Энэхүү тайзан дээр Монгол модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид, "Mongolia's Next Top Model" реалити шоуны шилдэг дөрвөн оролцогч, саяхан Францаас эх орондоо ирээд буй Ж.Энэрэл нар алхлаа. Мөн энэ үдшийн өөр нэг анхаарал татсан зүйл бол дизайнер эгч дүүсийн шоундоо зориулж сонгосон хөгжим юм. Tэд өмнө нь "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийн "Grand Finale" загварын шоунд болон өнгөрсөн 2016 оны "Mongolian Designers Union"-ы нэгдсэн шоунд тоглуулсан хөгжмүүд ч бас хэмнэлтэй бөгөөд сонсголонтой байсан. Тиймээс бид дизайнер Ч.Нямханд, Ч.Мишээл нар өөрсдийн шинэ цуглуулгаа танилцуулахдаа тоглуулж байсан дуу хөгжмүүдийг танд нэгтгэн хүргэж байна. 

цааш үзэх