Хайх

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт зориулсан \"MNTM\" дууны видео клип гарлаа

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт зориулсан "MNTM" дууны видео клип гарлаа

Шинэ клип

Text: Г.Тэмүүлэн


Зураг: SENTIENCE Studio

SENTIENCE Studio-гийн бүтээсэн "MNTM" дууны видео клипийг хамтдаа үзэцгээе

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт зориулсан "MNTM" дууны клип цацагдлаа. Бюро 24/7 дижитал сэтгүүл ба Боловсрол телевизийн хамтран зохион байгуулсан энэхүү шоуны сүүлийн хоёр дугаарт тоглогдсон "MNTM" дууг Нэгэн зүгт хамтлагийн дуучин С. Заяа дуулж, аяыг нь хөгжмийн продюсер М. Тэмүүлэн, үгийг нь The Highway буюу Х.Батмөнх зохиожээ.

SENTIENCE Studio-гийн бүтээсэн энэхүү видео клипэнд Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн бүх оролцогч охид тоглосон байна.

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн үеэр үзэгчдийн дунд хит болсон "MNTM" дууны үгийг харцгаая.

"MNTM" - С.Заяа /Нэгэн зүгт/
Чамайг би өөр хүний нүдээр харахын тулд
Чиний нүдийг хараад би
Чимээгүй ширтэх ёстой гэж үү?
Чиниийхээ уян гоолиг биенд хүрэхийн тулд
Уран тансаг яруу үгсийг уйлуулан байж хэлэх үү?
Дөлгөөхөн усны мандал дээгүүр чи
хөөрөн нисэх хун шувуу шиг харагдаад байна
Хонгор минь
Асаач чи минь, гал шиг бүү дүрэлзээрэй,
Ганцаараа бүү алхаарай, гайхамшигт бүү эргэлзээрэй.
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?
Чимээрэй,
Цэцэг болгоны дэлбээг чи, цэнгэг ус,
чийг агаарыг чи минь мэдрээрэй
Хэлмээр байна, хэлэх ёстой их хайрыг,
хий хоосон бүх зүйлийг би хэнд ч биш чамд хэлмээр байна
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?

цааш үзэх