Хайх

Coachella 2017 наадамд Radiohead, Бейонсе, Ханс Циммер тоглоно

Coachella 2017 наадамд Radiohead, Бейонсе, Ханс Циммер тоглоно

Кендрик Ламар, Bon Iver ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 14-16, 21-23-нд Coachella хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байна

Coachella 2017 наадмын тайзнаа гарах уран бүтээлчдийн нэрс тодорхой боллоо. Дуучин Бейонсе, Кендрик Ламар ба Radiohead хамтлаг зэрэг уран бүтээлчид энэ жилийн тэргүүн эгнээнд бичигджээ. Энэ жилийн наадамд хөгжмийн зохиолч Ханс Циммер оролцох болсон гэх гайхалтай мэдээ байна. Тэгэхдээ одоогоор "The Lion King", "Inception", "Interstellar" зэрэг кинонуудын хөгжмийг зохиосон Оскарын шагналт алдарт Ханс Циммер яг ямар уран бүтээлээсээ толилуулах нь тодорхойгүй байгаа юм.

Coachella хөгжмийн наадмын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарна. Тиймээс ирэх хавар дэлхийн дуу хөгжмийн шилдэгүүдийг нэг дор сонсож, алдартнуудтай хамт дуулж хөгжилдөхийг хүсвэл та яаравчлаарай. Та мөн эндээс 2016 онд ямар алдартнууд тус наадамд хүрэлцэн ирж байсныг үзэх боломжтой. 

Coachella 2017 наадамд Radiohead, Бейонсе, Ханс Циммер тоглоно (фото 1)

цааш үзэх