Хайх

Mongolia
Рэппер Tyler, the Creator шинэ цомгоо гаргана

Рэппер Tyler, the Creator шинэ цомгоо гаргана

2017 оноос хойшхи шинэ уран бүтээл тун удахгүй

Text: Бюро 24/7


Sony Music Entertainment компани 2019 онд хөгжим, кино, энтертейнмент салбарт хийх төслүүдээ танилцуулсан ба уг тайланд рэппер Tyler, the Creator-ийн шинэ цомог энэ оны зургаадугаар сард гарах тухай дурдагджээ. Одоогийн байдлаар рэппер Tyler, the Creator албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч шинэ цомог гарах тухай мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа Youtube тавцандаа синтвейв хөгжим бүхий 51 секундийн урттай, учир битүүлэг бичлэг цацсан нь олны анхаарлыг татаж, яг одоо Youtube дахь хамгийн эрэлттэй бичлэгийн хоёрдугаарт бичигдэж байна. Дашрамд дурдахад хамгийн ирээдүйтэй, нөлөө бүхий рэпперийн нэгээр нэрлэгддэг Tyler, the Creator хамгийн сүүлд 2017 онд "Flower Boy" цомгоо танилцуулсан юм.

Мөн Sony Music Entertainment-ийн уг тайланд дуучин Халид, DJ Khaled, Кельвин Харрис зэрэг уран бүтээлчдийн шинэ цомгууд энэ онд гарах тухай бичигдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх