Хайх

Соул хөгжмийн хатан хаан Арета Франклины шилдэг зургаан дуу

Соул хөгжмийн хатан хаан Арета Франклины шилдэг зургаан дуу

ХХ зууны агуу дуучдын нэг таалал төгслөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн домогт соул дуучин Арета Франклин өчигдөр 76 насандаа таалал төгслөө. Тэрбээр удаан хугацааны турш нойр булчирхайн хорт хавдартай тэмцэж байсан юм. Соул хөгжмийн хатан хаан Арета Франклин 60 жилийн карьертаа нийт 18 Гремми шагнал хүртэж, АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр гурван удаа дуулж, дэлхий даяар нийт 80 сая гаруй цомог борлуулж байсан түүхтэй.

Арета Франклины "Songs of Faith" нэртэй анхны цомог 1956 онд гарч байжээ. Харин 1960-1970 онууд дуучны уран бүтээлийн оргил үе байсан юм. Тэрээр анхны Грэммигийн шагналаа 1968 онд хүртэж, 1987 онд Рок-н-роллын алдрын танхимд багтсан хамгийн анхны эмэгтэй хүн болж, хөгжмийн ертөнцийн түүхэнд бичигдэж байжээ. Мөн Rolling Stone сэтгүүл түүнийг бүх цаг үеийн дуу хөгжмийн түүхэнд төрсөн хамгийн агуу эмэгтэй дуучин хэмээн нэрлэж байсан билээ. Арета Франклин уран бүтээлээс гадна Африк америк хүмүүсийн тэгш эрхийн төлөө идэвхтэй тэмцэж, тэдний "дуу хоолой" нь болж байлаа.

Домогт дуучны гэр бүл албан ёсны мэдэгдэлдээ "Бидний амьдралд хар бараан өдөр тохиож, яг одоо зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа зовлон, шаналлаа үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Бид гэр бүлийн маань үндэс суурь нь болсон хүнээ алдлаа. Түүний хүүхдүүд, ач зээ, ах, эгч нартаа өгсөн хайранд хязгаар үгүй" хэмээн хэлжээ.

Бюро 24/7 соул хөгжмийн хатан хаан Арета Франклины бүх цаг үед гаргасан, хүн бүрийн заавал сонсох хэрэгтэй зургаан дууг онцлон танилцуулж байна.

1. Respect

2. You Make Me Feel (Like A Natural Woman)

3. I Say A Little Prayer

4. Until You Come Back To Me (That’s What I’m Gonna Do)

5. Chain Of Fools

6.I Knew You Were Waiting (For Me) 

цааш үзэх