Хайх

The Beatles хамтлагийн бүтээлүүд хөгжмийн сайтуудад тавигдана

The Beatles хамтлагийн бүтээлүүд хөгжмийн сайтуудад тавигдана

Анх удаа

Text: Б.Амина


Зураг:

Apple Music-д Пол МакКартнигийн цомог байдаг ч The Beatles хамтлагийн цомог нэг ч гарч байсангүй. Харин одоо тэдний цомог дуу хөгжмийн есөн онлайн тавцанд тавигдах боллоо

Spotify, Apple Music, Google Play, Amazon Prime Music, Tidal, Deezer, Microsoft Groove, Napster/Rhapsody болон Slacker Radio гэх зэрэг сайтуудад The Beatles хамтлагийн цомгууд орлоо. The Beatles хамтлаг нийтдээ студийн 13 цомог болон сүүлд нэмж гаргасан "The Beatles 1962-1966" (1973), "Past Masters" (1978) Vol. 1 & 2, "1" (2015) гэх дөрвөн цомогтой билээ.

Өмнө нь The Beatles хамтлагийн уран бүтээл онлайн ертөнцөд тэр бүр тархдаггүй байсан юм. Харин 2010 оноос тэдний цомгууд iTunes-д гарахад хамгийн их татаж авсан цомгийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Одоо дээрхи хөгжмийн сайтуудад тэдний уран бүтээлүүд тавигдсанаар онлайн худалдааны сайтуудад байснаас ч илүү давалгааг сонсогчдын дунд бий болгох биз ээ.

цааш үзэх