Хайх

2017 онд аймшгийн кинонууд асар их орлого олж рекорд тогтоолоо

2017 онд аймшгийн кинонууд асар их орлого олж рекорд тогтоолоо

“It” киноны тусламжтайгаар

Text: Buro.Mongolia


2017 он кино урлагийн түүхэнд ерөнхийдөө маш амжилттай жил болж өнгөрлөө. Тэр тусмаа аймшгийн киноны жанрын хувьд. Box Office Mojo вебсайтын мэдээллэснээр зөвхөн Хойд Америкт л гэхэд энэхүү жанрын кинонууд нийт 733,5 сая ам.долларын орлого олж рекорд тогтоогоод байна. Тэр дундаа Стивен Кингийн "It" зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй кино Хойд Америкт нийт 300 гаруй сая ам.доллар олсноор энэ жилийн хамгийн амжилттай аймшгийн кино боллоо (дэлхий даяар нийт 666 сая ам.доллар олсон). Үүний дараа Жордан Пилийн бүтээсэн "Get Out" нэртэй кино (175 сая ам.доллар) жагсаж байна. Гэхдээ энэхүү жагсаалтанд "аймшгийн киноны сар" гэгддэг аравдугаар сард нээлтээ хийсэн бүтээлүүд багтаагүй байгаа гэдгийг дурдах хэрэгтэй. Жишээ нь саяхан л гэхэд "Saw" киноны наймдугаар анги болох "Jigsaw" аймшгийн кино нээлтээ хийсэн байгаа.

Сонирхуулахад энэ жилийн аймшгийн киноны амжилтыг тохиолдуулж The New York Times сонин бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аймшгийн киноны рейтингийг гаргасан байна. Энэхүү жагсаалтанд 1973 онд нээлтээ хийж, зөвхөн аймшгийн кино төдийгүй бусад бүх бүтээлүүдийг орлогоороо давж гарсан "The Exorcist" кино багтжээ. Мөн тухайн жилдээ аймшгийн киноны жанрт багтсан бүх бүтээлүүд нийлээд box office-оос нийт 233 сая ам.доллар олж байсан түүхтэй. Түүнчлэн хамгийн сүүлд 2000 онд "Scream", "Final Destination" кинонууд нээлтээ хийснээр аймшгийн киноны жанр нийт 620 сая ам.доллар олж рекорд тогтоож байжээ.

цааш үзэх